Үлэг гүрвэлийн төв музей хаалгаа бариагүй

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн төв музей хаалгаа бариагүй

Үлэг гүрвэлийн төв музей хаалгаа бариагүй

Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-нээс татан буулгах Засгийн газрын 281 дүгээр тогтоол гарч, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх болсон. Үүнтэй холбоотойгоор тус музейн үйл ажиллагаа түр хугацаанд зогсч, хаалгаа барьж буй талаар мэдээлэл цацагдсан билээ.

Өнөөдрийн байдлаар үлэг гүрвэлийн төв музей үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус музейн захирал Н.Жавзмаа “Манай музей Байгалийн түүхийн музейтэй нэгдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Татан буугдсан асуудал байхгүй” гэсэн тайлбар өглөө.

Одоогоор тус музейд Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг дэлгээгүй байна. Цаашид сан хөмрөгт нь хадгалж буй өв соёлын үнэт олдвор, байгалийн өвүүдийг дэлгэснээр Үлэг гүрвэлийн төв музей нь Байгалийн түүхийн музейн нэгдүгээр байр гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулах ажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж