БНСУ-ын Гванжу хотноо болж буй Дэлхийн оюутны зуны спортын “Универсиад” XXVIII наадам өндөрлөхөд хоёр хоног үлдлээ. Өнөөдөр тус наадмын хөнгөнатлетикийн тэмцээн уралдаан манай тамирчид оролцлоо.
Эмэгтэйчүүдийн хагас марафоны төрөлд 20 км-ийн зайд 25 тамирчин уралдсанаасс манай тамирчин Б.Мөнхзаяа 1:17:19 цагийн амжилтаар 6 дугаар байрт орлоо. Мөн тэрээр 10.000 метрийн зайд 33:54:93 минутийн амжилтаар 7-р байрт орсон байна.
Мөн энэ өдөр явагдсан хагас марафоны эрэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын баг IV байрт орлоо. Энэ зайд Япон, Турк, Өмнөд Африкийн баг алт, мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Харин Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Оюутны спортын холбооны удирдлагуудтай уулзаж, баг тамирчдыг дэмжсэн байна.
Ч.БОЛОР