Сэлэнгээс Улаан-Үд хүртэл шинэ чиглэл нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Сэлэнгээс Улаан-Үд хүртэл шинэ чиглэл нээгдлээ

Сэлэнгээс Улаан-Үд хүртэл шинэ чиглэл нээгдлээ

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болжээ.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж буй юм байна.

Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэх ажээ. Тээвэрлэлтийг Монголын талаас “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК-иуд гүйцэтгэх юм байна.

Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тариф:

-Цагийн хуваарь:

  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гаригуудад өглөөний 04:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
  • ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гаригуудад 12:00 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 260,5 км

Тээвэрлэлтийн хугацаа: 6 цаг 45 минут

-Хөдлөх цэг:

  • Монголын талаас: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзал
  • Оросын талаас: ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзал

-Тариф:

  • Монгол талаас: Том хүн 26,000 мянга ОХУ-ын талаас: 650 рубль
  • Хүүхэд: 13,000 мянга 325 рубль

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж