“Гайхамшигт аялал” аяны сүүлийн 5 тохирлын эзэд Балид аялах батламжаа авлаа

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

“Гайхамшигт аялал” аяны сүүлийн 5 тохирлын эзэд Балид аялах батламжаа авлаа

ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны сүүлийн 5 тохирлын эзэд 8-р сарын 04-ний Ням гарагт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлаар аялах азтай харилцагчдаар Б.Батбаяр, Т.Өлзийжаргал, С.Лхагважав, Н.И.Глушкова, Ү.Өнөрцэцэг нар тодорч, батламжаа авлаа. Байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёл хосолсон Бали арлаар аялж, “Гайхамшигт аялал”-ыг бүтээх харилцагчдадаа баяр хүргэе.

Тус аян зургадугаар сарын 1-нээс долдугаар сарын 31-ний өдрийг дуустал орон даяар хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бөгөөд ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмжид болон гадаадад уншуулаад сар бүр 300,000 төгрөгийн гүйлгээ тутамд нэг тохирлын эрх авч, урамшуулалд оролцсон харилцагчдаас нийт 10 азтай харилцагчийг ийнхүү тодрууллаа.

ХААН Банкны азтай 10 харилцагч үзэсгэлэнт Бали арлаар аялж, “Гайхамшигт аялал, Гайхалтай дурсамж”-ийг хамтдаа бүтээх юм.

Нийт азтанууддаа баяр хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж