Зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь хохирчээ | News.MN

Зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь хохирчээ

Зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь хохирчээ

Зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь хохирчээ

Төв аймгийн Баянцагаан сумын Алтад багийн “Зуугийн-Овоо” гэдэг газар (Төв аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, Дундговь аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т) хоёр суудлын автомашин мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан нас барсан хэрэг гарчээ.

Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 6-ны өдрийн 15:53 цагт хүлээн авч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 100 км зам туулан 17:50 цагт хэргийн газарт очсон байна.

Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин, “Королла” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас хохирсон Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Г /41 настай, эрэгтэй/,  Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Э/27 настай, эмэгтэй/, У /5 сартай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-08-07 122.201.21.252

jild 500 hun gedeg chini toogoo bariad l yavj bgan bn

Avatar

Зочин 2019-08-07 43.242.242.59

Хөдөө хээр явж байгаад тэр их уудам талд яахаараа мөргөлддөг байнаа. Газар мундсан биш холуур зөрөөд өнгөрч болдоггүй юм уу. Согтуу байснаас гарцаагүй.

Avatar

зочин 2019-08-07 202.126.89.241

жолооны хүрд нь замын хөдөлгөөний дүрмийнхээ эсрэг учраас их хурдтай яваа үед хэт богино хугцаанд жолооч болж байгаа хүмүүс олноор хүний амьнд хүрч байна жолоочтой талаарай зайн баримжаатай зөрдөг болохоос зорчигчтой талаараа мөргөлдөж зогсооддогүй дүрмийн эсрэг хүрдтэй машиныг одоо боль 560 залуучууд

Avatar

Зочин 2019-08-07 202.126.89.40

Эрдэнэс таван толгой хк.ийн мастер болон бусад холбогдох 3 ажилтан хувийн машинтай согтуугаар ээлжийн ажлаас бууж яваад үйлдвэрлэлийн осолд орсон байна. Ур чадваргүй уурхайн дарга. Худалч гүйцэтгэх захиралууд хэдэн хүний амиар тоглох вэ. Хариулага тооцоочээ засгийн газар уул уурхайн сайдаа

Avatar

ИРГЭН 2019-08-07 202.126.89.40

УУРХАЙ ДЭЭРЭЭС БУУЖ ЯВСАН ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК-ЫН НИЙТ 3 ХҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ОРЖ 1 ХҮН ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРЖ 2 ХҮН ХҮНД ГЭМТЭЛТЭЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ КОМПАНИЙН ЧАДВАРГҮЙ УДИРДЛАГА, УУРХАЙН ХАРУЦЛАГГҮЙ УДИРДАХ АЖИЛТНУУД ШУУД БУРУУТАЙ. ХҮНИЙ АМИАР ТОГЛОЖ ДУУСАЙХГҮЙ БАЙНА УУ УУРХАЙН ДАРГА, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛАА

Avatar

иргэн 2019-08-07 202.179.27.248

ёо ёо яасан Үхэж үрэгдэж дуусдаггүй Улс вээ өдөр болгон шахуу нэг юм сонсох юм Бөөнөөрөө Галд шатлаа , зам тээврийн Осол гаргаж өчнөөн Хүн амь эрсдлээ л гэх Гол усанд тэдэн Хүн живлээ л гэнэ , Ус хадгалах саванд ороод үхчихлээ гэнэ Өндрөөс унаж Амиа хорлолоо гэнэ Лаганд унаад амь нас нь эрсэдлээ гэх Яачихсан Улс орны Ард иргэд гэхээрээ Энхийн цагт ингэж үй олноороо явцгаагаад

Avatar

Зочин 2019-08-07 202.126.89.227

qДундговийн зам маш муудсан бналээ дээ

Avatar

asdf 2019-08-07 192.82.66.42

avto osol, usand jiveh 2 arai denduu bn. bidnii tsoohon mongolchuud arai l olnooroo tsag busaar uhej bn

Avatar

Зочин 2019-08-07 66.181.186.66

Цөөхөн монголчууд яасан их осолдож байнаа . Үнэндээ машиндаа байна уу , хүндээ байна уу. Ум мани бадми хум.

Avatar

Зочин 2019-08-07 203.91.116.118

Анхааруулаад байхад яагаад ингээд зам тээврийн осол тасардаггүй юм болоо. Хэнд юунд учир байнаа. Ямар харамсалтай юм бэ.

Avatar

Зочин 2019-08-07 66.181.177.65

ЯАЖ ЖОЛООДООД БАЙДАГ БАЙН АА ? ХАРАМСАЛТАЙ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж