Спортлог дэд сайд Х.Булгантуяа

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Спортлог дэд сайд Х.Булгантуяа

Спортлог дэд сайд Х.Булгантуяа

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч сард Архангай аймгийн Өгийнуурт болсон билээ. Унадаг дугуй, усанд сэлэлт, гүйлтийн төрлүүдийг багтаасан Триатлоныг цөөн эмэгтэйчүүд сонгон хичээллэдэг. Тэдний дунд Сангийн дэд сайд Х.Булгантуяа багтжээ. Тэрбээр өнгөрсөн жил анх удаа сонирхогчдын ангилалд өрсөлдөж байсан бол энэ жил дахин даагаа нэхсэн байна.

Усанд сэлж, дугуй унаж, эцэст нь үлдсэн зайг гүйж дуусгадаг Триатлоны энэ төрөл Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан. Тиймээс дэлхийн олон оронд энэ төрөл хүчээ аван хөгжиж байна. Монгол Улсад ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, жил бүр Өгийнуурт улсын аваргуудаа тодруулдаг уламжлал тогтов. Гэхдээ тэмцээнийг зөвхөн мэргэжлийн бус сонирхогчдын ангилалд зохиодог болсон нь оролцогчдын тоо эрс нэмэгдэхэд хүргэжээ.

АНУ, Австрали, БНХАУ-д суралцсан, англи, хятад, япон хэлний мэдлэгтэй дэд сайд энэ жилийн Триатлоны улсын аваргад өрсөлдөж, тэвчээрээ шалгаад авлаа. Спортын дэд сайдаасаа дутахааргүй эрэмгий зориг гаргаж, спортын талбарт өрсөлдөж яваа түүнд талархууштай. Тэсвэр хатуужлын спорт Триатлоныг сонирхогчдын хүрээ жилээс жилд өсөж байгааг Өгийнуурт очсон оролцогчдоос харж болно.

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн 2018 оны тэмцээний фото агшнаас хүргэж байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж