Асрамжид амьдардаг охиныг хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдэд ял оноов

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Асрамжид амьдардаг охиныг хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдэд ял оноов

Асрамжид амьдардаг охиныг хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдэд ял оноов

Долдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 17 настай Т-д 12 настай А-г удаа дараа хүчирхийлсэн гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ял оноосон байна.

Энэ оны эхээр эрүүл мэндийн байгууллагууд улс орон даяар бага насны охид жирэмсэлж, үр хөндүүлж байгаа шалтгааныг тогтоохоор ажиллажээ. Шалгалтын явцад 12 настай охин үр хөндүүлсэн нь илэрч, улмаар хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн нь тогтоогдсон байна. Баянзүрх дүүргийн цагдаа хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Энэ гэмт хэрэг Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолборт гарсан бөгөөд тус газарт амьдардаг 12 настай охин ийнхүү хүчирхийллийн золиос болсон байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч охин өдгөө төрсөн ээж дээрээ байгаа аж. Шүүхээс зургаан жилийн ял сонсоод буй 17 настай Т нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тун удахгүй шүүх хурал болох юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж