Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэ жилийн үндэсний баяр наадмаар дараах бөхчүүд улсын начин цолны болзол хангалаа.

 

1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Түшээт ханы аварга" дэвжээ, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 014-р анги, "Эфес" төвийн бөх аймгийн хурц арслан Алтангэрэлийн Алтанхуяг

2. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат "Хангарьд" спорт хороо, Хантайшир дэвжээ, "Амгалан уртуу" ХХК-ний бөх аймгийн хурц арслан Шоовдойхүүгийн Шинэбаяр

3. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат "Хилчин" спорт хороо, Завхан дэвжээ, "Засагт хан" групп, "Жеминтернэшнл" ХХК-ний бөх аймгийн арслан Ганболдын Г.Баасандорж

4. Архангай аймгийн Булган сумын харьяат Хууль сахиулахын их сургуулийн "Соёмбо" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Сүмт Өргөө" ХХК, "Оюут хясаа" ХХК-ний бөх аймгийн арслан Чагнаадоржийн Ч.Ганзориг

5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат "Жавхлант" дэвжээ, "Их Модун" группийн бөх аймгийн арслан Болдбаатарын Бо.Батжаргал

6. Увс аймгийн Түргэн сумын харьяат "Увснуур" дэвжээ, "Бутгангууд" констракшн,"Насны зам" ХХК-ний бөх аймгийн арслан Даваасамбуугийн Д.Энхбаяр

7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хороо, "Хангарьд" клуб, "Хур харцага" дэвжээний бөх аймгийн арслан Эрдэнэбатын Э.Даш нар тав даван шөвгөрч улсын начин боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж