20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлнэ

20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлнэ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлагадаа зарим өөрчлөлтийг оруулж шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох болсноо МУХБ-ны удирдлагууд мэдэгдсэн.

Арилжааны банкнуудын бие даан санхүүжүүлэх боломжгүй, далайцтай, эдийн засагт том хэмжээний өөрчлөлтийг бий болгох, олон тооны ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд  санхүүжүүлэх юм.

Харин 20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан зээлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байна. Өмнө нь ч дамжуулан зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн.

Түүнчлэн дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж