Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.08.07/ болж байна. Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг ч өнгөрсөн долоо хоногт зарим сайд нар орон нутагт ажиллаж, зарим нь гадаадад томилолттой байсан учраас хуралдаагүй юм.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн
1.Хөрөнгө гаргах тухайӨ.ЭНХТҮВШИН
2.Хөрөнгө гаргах тухайЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
3.Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны дүнгийн тухайД.ЦОГТБААТАР
4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон дүнгийн тухайД.ЦОГТБААТАР
5.Хөрөнгө гаргах тухайЦ.НЯМДОРЖ
6.Хөрөнгө гаргах тухай*Ц.НЯМДОРЖ
7.Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтЦ.НЯМДОРЖ
8.Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай*С.ЧИНЗОРИГ
9.Тогтоолд нэмэлт оруулах тухайБ.ЭНХ-АМГАЛАН
10.Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам, Автобензин, дизелийн түлшний албан татвараас авто замын санд төвлөрүүлэх хувь хэмжээг батлах тухайБ.ЭНХ-АМГАЛАН
11.Дүрэм шинэчлэн батлах тухайД.СУМЪЯАБАЗАР
12.Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх тухайД.СУМЪЯАБАЗАР
13.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал 

14.Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
15.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ажлын айлчлалын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
16.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаарЁ.БААТАРБИЛЭГ
17.Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн талаарД.ЦОГТБААТАР
18.Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлал, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганд оролцсон дүнгийн талаарД.ЦОГТБААТАР
19.Стратегийн ач холбогдолтой Шивээ-овоогийн нүүрсний бүлэг ордын талаар авах зарим арга хэмжээний талаарД.СУМЪЯАБАЗАР

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж