Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.08.07/ болж байна. Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг ч өнгөрсөн долоо хоногт зарим сайд нар орон нутагт ажиллаж, зарим нь гадаадад томилолттой байсан учраас хуралдаагүй юм.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Хөрөнгө гаргах тухай | Ө.ЭНХТҮВШИН |
2. | Хөрөнгө гаргах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
3. | Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдааны дүнгийн тухай | Д.ЦОГТБААТАР |
4. | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон дүнгийн тухай | Д.ЦОГТБААТАР |
5. | Хөрөнгө гаргах тухай | Ц.НЯМДОРЖ |
6. | Хөрөнгө гаргах тухай* | Ц.НЯМДОРЖ |
7. | Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт | Ц.НЯМДОРЖ |
8. | Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай* | С.ЧИНЗОРИГ |
9. | Тогтоолд нэмэлт оруулах тухай | Б.ЭНХ-АМГАЛАН |
10. | Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам, Автобензин, дизелийн түлшний албан татвараас авто замын санд төвлөрүүлэх хувь хэмжээг батлах тухай | Б.ЭНХ-АМГАЛАН |
11. | Дүрэм шинэчлэн батлах тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
12. | Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
13. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
14. | Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
15. | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ажлын айлчлалын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
16. | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар | Ё.БААТАРБИЛЭГ |
17. | Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
18. | Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлал, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганд оролцсон дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
19. | Стратегийн ач холбогдолтой Шивээ-овоогийн нүүрсний бүлэг ордын талаар авах зарим арга хэмжээний талаар | Д.СУМЪЯАБАЗАР |
Ш.ОЧ