Хоёр өдрийн борооноор орон нутгийн замууд эвдэрчээ | News.MN

Хоёр өдрийн борооноор орон нутгийн замууд эвдэрчээ

Хоёр өдрийн борооноор орон нутгийн замууд эвдэрчээ

Хоёр өдрийн борооноор орон нутгийн замууд эвдэрчээ

Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас авто зам дагуу үер буун, ус их хэмжээгээр тогтож, эвдрэл үүсээд байна. Тодруулбал, өчигдөр оройн 17.00 цагийн байдлаар /2019.08.06/ Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд 25-26 см ус давсан бол Улаанбаатараас Чойр чиглэлд 160 метр зам дагуу хөвөө усархаг борооны улмаас угаагджээ.

Мөн Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хооронд хоёр хэсэг газраар үерийн ус давж, замын далан болон хөвөө урсаж, эвдэрсэн байна. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Эгийн голын усны түвшин нэмэгдэж, Тэшигийн гүүрийн далан 20 мерт газар сэтэрсэн тул тус чиглэлийн замыг түр хаагаад байгаа билээ.

Усархаг борооны үеэр эвдрэл гэмтэл үүссэн Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын аюулгүй зорчих байдлыг хангахаар Авто тээврийн үндэсний төвийн баг бүрэлдэхүүн арга хэмжээ авсан байна.

Иймд орон нутгийг зорих иргэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Наймдугаар сарын 5-наас 12-ны өдрийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар энэ сарын 5, 7, 8-нд зарим газраар аадар бороо, 6, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд ихэнх нутгаар бороо орохыг цаг уурчид мэдээлж байна.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baba 2019-08-07 202.131.225.197

ahin dahin mungu ideh hyatad argaar ajilaa hiideg yum baina

Avatar

Зочин 2019-08-07 202.21.107.75

Замын мөнгийг дундаас хуссаар байгаад тааруу юм хийх юм. Нүглийн нүдийг гурилаар хуурах гэгч болох.

Avatar

Зочин 2019-08-07 66.181.176.152

Манай монголд ямарч ажлыг чанаргүй хийх нь маш их ашиг өгдөг болохоор бүтээгдэхүүн ажлыг чанартай хийх хүсэлгүй байдаг байх эсвэл ямарч чадваргүй байж том том ярьцгаасан нөхдүүд л байдаг юм болов уу ер нь хужаажих тал руугаа болсон харагддаг

Avatar

Зочин 2019-08-07 202.9.44.61

Замын ажлын зураг, БУА-ын чанарыг шалгаж байгаа юм. Япон, Солонгос зэрэг бороо маш ихээр ордог улсад зам сайн байдаг, Улаанбаатар-Өндөрхааны чиглэлд гэж тавихын оронд Улаанбаатар-Багануур, эсвэл Багануур-Өндөрхааны … км-т гэж тавих хэрэгтэй шүү дээ. Хэрвээ ард түмэнд зориулж тавьж байгаа юм бол……

Avatar

Иргэн 2019-08-07 202.9.42.195

Энэ чинь сонгуулийн өмнө МАН буруутай хүмүүсд яаж арга хэмжээ авахыг нь харах гэж, нөгөө шудрага ЕС яаж ажиллахыг нь шалгах гэж бурхан тэнгэр үзүүлж б\гаа юм. Сайн ажилаарай…Е6С даа….

Avatar

Зочин 2019-08-07 66.181.177.65

БОРОО ОРСОН НЬ БУРУУТАЙ , БОРОО ОРДОГ ГЭЖ БОДООГҮЙ ЗАМАА ТАВЬСАН БИД БУРУУГҮЙ .

Avatar

bodol 2019-08-07 202.131.231.11

ineedtei bish l dee, gehdee l ineed hureed baih um.

Avatar

Зочин 2019-08-07 103.229.176.130

тэр чигээрээ хулхи, халтуурны юм хийдэг нь л илэрч, харагдаж бна даа

Avatar

Зочин 2019-08-07 155.4.39.118

iIIM MUU HUURAMCH CHANARGUI ZAM TAVSNII HARIUTSLAGIIG HEN HULEEH BE

Avatar

Хэн гуай 2019-08-07 139.5.219.129

Чи л хүлээнэ шд. Тэднийг өөхшүүлж, хариуцлага нэхдэггүй чиний нийгэм л хүлээнэ шд.

Avatar

Зочин 2019-08-07 202.131.230.50

Хамгийн түрүүнд ТАМ-ОЧИРЫГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж