Чөлөөтийн тамирчид Европт бэлтгэл хийж байна | News.MN

Чөлөөтийн тамирчид Европт бэлтгэл хийж байна

Чөлөөтийн тамирчид Европт бэлтгэл хийж байна

Чөлөөтийн тамирчид Европт бэлтгэл хийж байна

Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Европын улсуудад хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ долоо хоногт Польшид сэргэлтийн бэлтгэл хийж эхэлсэн шигшээ багийнхан ирэх долоо хоногоос ОХУ, Туркийг зорихоор болжээ. Эрэгтэй баг Сочи хотод ОХУ-ын шигшээ багтай бэлтгэл хийх бол эмэгтэйчүүдийг Туркийн шигшээ баг хүлээж байна. Баг тамирчид энэ сарын сүүлээр эх орондоо ирэх аж.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сард Казахстаны нийслэл Нур-Султан хотод болох билээ. Монголын чөлөөт бөхийн холбооноос шигшээ багийг өнгөрөгч зургадугаар сард бүрдүүлж, улсын аварга болсон тамирчид шууд Казахстаныг зорих эрхтэй болсон. Тиймээс шигшээ баг наадмын дараа олон улсын цугларалтыг эхлүүлж, эдгээр өдрүүдэд Европын орнуудад хамтарсан бэлтгэл эхлэв.

Шигшээ багийнхан өнгөрөгч долоо хоногт "Poland Open" Олон улсын тэмцээнд оролцож,  хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа нар аваргын алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга мөнгө, 74 кг-ын жинд Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд А.Батцэцэг хүрэл медалийн эзэн болсон.

40 хоногийн дараа Казахстаны Нур-Султан хотод эхлэх “Токио 2020” Олимпийн наадмын эрхтэй ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:

ЭРЭГТЭЙ:

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (ДАШТ-ий хошой хүрэл медаль,)
  • 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (ДАШТ-ий хүрэл медаль)
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 70 кг: Ганзоригийн Мандахнаран (ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга)
  • 74 кг: Занданбудын Сумъяабазар
  • 79 кг: Доржваанчигийн Гомбодорж
  • 86 кг: Оргодолын Үйтүмэн
  • 92 кг: Баатарын Нямбаяр
  • 97 кг: Өлзийсайханы Батзул
  • 125 кг: Доржхандын Хүдэрбулга

 ЭМЭГТЭЙ:

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Мөнхбатын Пүрэвтунгалаг
  • 55 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (ДАШТ-ий алт, мөнгөн медальт)
  • 59 кг: Баатаржавын Шоовдор (ДАШТ-ий хүрэл медаль)
  • 62 кг: Энхбатын Гантуяа
  • 65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболдын Батцэцэг (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө)
  • 72 кг: Банзрагчийн Оюунсүрэн (ДАШТ-ий мөнгөн медаль)
  • 76 кг: Очирбатын Бурмаа (ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медаль)

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-07 124.158.124.173

дэлхийн аварга эхэлхэд 40 хоног үлдээд бхад нам газар бэлтгэл хийх нь хир оновчтой юм болдоо дасан зохицолтын талаар мэдлэг тааруухан л бна даа

Avatar

matilda 2019-08-07 156.0.214.25

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ
Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.
Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.
  3000 – 15,000,000 долларын зээлийн эргэлт
и-мэйл: matildalecoustre@gmail.com
wathsapp: 0022 995 414 913

Avatar

зочин 2019-08-07 66.181.166.196

Чөлөөтийнхөн мянга бэлтгэл хийгээд нэмэргүй дээ, хэрүүл уруултай, засаглал муутай ийм холбооны ажил явахгүй дээ, чөлөөтийг олимпийн төрлөөс хасагдахыг хүлээгээд үлгэн салган ажиллаж байгаа холбоо шүү дээ, ийм улсаас амжилт хүлээх хэрэггүй, төсвөөс мөнгө төгрөг өгч тоглуулах ч хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж