Урлагийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмж, дэлгэцийн бүтээлд амжилт гарган яваа залуу уран бүтээлчид болох У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар буюу Цогтоо, Жижгээ хоёрыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэдний өмнөх дэлгэцийн бүтээл болох “Bad Angel” нь энэ жилийн кино фестивальд өрсөлдсөнөөс гадна сүүлийн хоёр жилд хийгдсэн Монгол кинонуудаас үзэлтээрээ гуравт шалгарч, цаашлаад Япон, БНСУ-д амьдарч байгаа монголчуудад хүрсэн.
Тэдний хамтарсан хоёр дахь бүрэн хэмжээний уран сайхны кино “Өндгөн Толгойт” өнөөгийн Монголд тулгамдаад байгаа хорт хавдрын асуудлыг хөндөж, энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст итгэл өгч, инээд хөөр бэлэглэн өвчнөө ялахад нь дэм болж урам өгөхөд оршжээ.
Уг бүтээл нь энэ сарын 22-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийж, 21-н аймгаар гарах юм байна.
Э.БАГЛААЦЭЦЭГ