Токиогийн ДАШТ-д 152 орны жүдочид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Токиогийн ДАШТ-д 152 орны жүдочид өрсөлдөнө

Токиогийн ДАШТ-д 152 орны жүдочид өрсөлдөнө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод эхлэхэд 19 хоног үлдлээ. Тодруулбал, энэ жилийн ДАШТ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болох билээ. “Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Монгол Улсаас Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ жилийн Токиог зорих багт “Рио 2016” Олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Ц.Батцэцэг нарын шилдэг тамирчид багтаагүй юм. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.

МОНГОЛЫН БАГ:

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энх-Отгон
  • 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • 78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Д.Амартүвшин
  • 66 кг: Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • 81 кг: О.Ууганбаатар
  • 90 кг: Г.Алтанбагана
  • 100 кг: Л.Отгонбаатар
  • +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

“Токио 2019” ДАШТ наймдугаар сарын 25-д эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, есдүгээр сарын 1-д холимог багийн төрлөөр өндөрлөнө.

ХУВААРЬ:

  • Наймдугаар сарын 25: эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг
  • Наймдугаар сарын 26: эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг
  • Наймдугаар сарын 27: эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг
  • Наймдугаар сарын 28: эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг
  • Наймдугаар сарын 29: эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг
  • Наймдугаар сарын 30: эрэгтэй 100 кг, эмэгтэй 78 кг
  • Наймдугаар сарын 31: эрэгтэй +100 кг, эмэгтэй +78 кг
  • Есдүгээр сарын 1: Холимог багийн ДАШТ

ДАШТ-ий тасалбарыг худалдаалж эхэлсэн бөгөөд https://tokyojudo2019.jp/en/ сайтаар дамжуулан холбогдож, захиалгаа өгөх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж