ОХУ, АНУ-ын шинэ “хүйтэн дайн”-ы шалтгааныг нэрлэв | News.MN

ОХУ, АНУ-ын шинэ “хүйтэн дайн”-ы шалтгааныг нэрлэв

ОХУ, АНУ-ын шинэ “хүйтэн дайн”-ы шалтгааныг нэрлэв

ОХУ, АНУ-ын шинэ “хүйтэн дайн”-ы шалтгааныг нэрлэв

Хийн олборлолт ба экспорт АНУ, Оросын хооронд шинэ “хүйтэн дайн” эхлүүлж болзошгүй ажээ. Хоёр гүрний сөргөлдөөн дэх шинэ "зэвсэг" нь "Умардын урсгал-2" ба түүний эргэн тойрон дахь тэмцэл байх болно гэж Германы хэвлэлд мэдээлсэн байна.

"Die Welt" сонины сурвалжлагч Эдуард Штайнер "Умардын урсгал-2"-ын төлөөх тэмцэл нь АНУ, Оросын хооронд томоохон мөргөлдөөн үүсгэх гол хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байгааг InoTV мэдээлжээ.

“Умардын урсгал 2” буюу Европ руу тавьж байгаа хийн хоолойн бүтээн байгуулалтыг зөвшөөрөөгүй ганц орон нь Дани юм. Хэрвээ тус улс Оросын хийн хоолойг барьж дуусгах зөвшөөрөл олговол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Европын орнууд Оросын байгалийн хийг нэмэлтээр авах боломжтой болно. Харин Дани улс сөрөг шийдвэр гаргасан тохиолдолд Орос Европын хамгийн том хийн нийлүүлэгч хэвээр байх хэдий ч ирээдүйд АНУ-д Европын зах зээлээ алдах эрсдэлтэй аж.

Хийн хоолойн бүтээн байгуулалтын төслийн Санхүү эрхэлсэн захирал Пол Короканын хэлснээр, хийн хоолойн бүтээн байгуулалт энэ оны сүүлч гэхэд дуусах юм. Тэрбээр “Хийн хоолойн эхний шугам ирэх арваннэгдүгээр сард бэлэн болох бол хоёр дахь шугам арванхоёрдугаар сард гүйцэд дуусна” гэж Европын хийн түлшний хурал дээр мэдээлсэн билээ.

Нийт 11 сая ам.долларын өртөгтэй "Умардын урсгал 2" хийн хоолойг Балтын тэнгис доогуур ОХУ-аас Герман хүртэл тавьж буй юм. Ингэснээр одоогоор жилд 55 тэрбум куб метр шахах боломжтой хийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж албаныхан тооцоолжээ. Мөн Оросын хийн түлшний борлуулалтын 70 хувийг Европод хүргэнэ гэж төлөвлөсөн байна.

ОХУ-ын төрийн өмчийн "Газпром" компанийн охин компанийн удирдаж буй энэ төсөлд Германы эрчим хүчний "Винтершал", "Юнипер", Францын "Энжие", Британи Нидерландын газрын тосны болон хийн түлшний "Роял Дач Шел", Австрийн эрчим хүчний “ӨүЭмВи” компаниуд түншлэн оролцож байгаа аж.

Өмнө нь Европын холбоо, Европын комиссын дарга Доналд Туск зэрэг албаны хүмүүс “Умардын урсгал 2”-ыг барьж дуусгаснаар Украйн хийн түлш дамжуулсны шимтгэлээ авах боломжгүй болно гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлж байв. Одоогоор Украйн хийн түлш дамжуулсны шимтгэлд жил бүр 2.5 тэрбум еврогийн төлбөр авдаг байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд энэ төслөө “цэвэр эдийн засгийн төсөл”, үүгээр Украйнаар дамжих хийн түлшний нийлүүлэлтийг зогсоохгүй гэж мэдэгдсэн юм. Төслийн барилгын ажлыг гүйцэтгэгчид “Даниас зөвшөөрөл авч чадахгүй бол хоолойг Хойд Европын энэ улсаар дайруулахгүй” гэж мэдэгдсэн билээ.

Германы Канцлер Ангела Меркель энэ оны хоёрдугаар сард “Оросын хий дамжуулах хоолой барих асуудалд хандахдаа баримталж буй Цагаан ордны түрэмгий бодлого болон Америкийн Засаг захиргааны зүгээс авч хэрэгжүүлж болзошгүй байгаа хатуу арга хэмжээнүүдэд санаа зовниж байна” хэмээн мэдэгдэж байв.

“Газпром”-оос мэдээлснээр, наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар "Умардын урсгал-2"-ын бүтээн байгуулалтын ажил 71 хувьтай явагдаж буй бөгөөд нийт 1739 км хийн хоолой тавиад байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: Bloomberg, TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-07 66.181.171.34

11-хэн сая долларын өртөгтэй гэж үү дээ Жаргал аа. Тоонд муу юу, эсхүл хэлэнд муу юу.

Avatar

Зочин 2019-08-07 182.160.34.225

х** америкийн суганы үнэр ээ?

Avatar

зочин 2019-08-07 202.9.42.203

Европчуудын буруу л дөө ..Дэлхийн 2 дугаар дайн , түүний дараах Европын сэргээн босголт аюулгүй байдалд урсагасан Америкчуудын мөнгийг тоолж барахгүй шд . Одоо ч урссаар л байгаа …

Avatar

bitgii buraa.. 2019-08-07 64.119.23.160

baruuniihan bvh mongiig tolson amerikd. odoo orgui shuu..evropiin zoboo ted yagaad amerikiin vnetei zanariig muu hiig abah estoi gej.harin orosiin hii hyamd bas hiin hooloigoor irdeg tul teebereltiin hubid hyamd naidbartai ch dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж