Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Сөнөөснөө сэргээнэ

Ардчилсан намыг эрх барьсан жилүүдэд 11-11 төв иргэдийн хөлд дарагдсан, яам, агентлагуудад хаяглах гомдлоо иргэд уг төвөөр дамжуулаад хүргэчихдэг, асуудлаа шийдүүлчихдэг буянтай газар байлаа гэж…  Нэг ёсны төр, иргэн хоёрыг холбосон гүүр байв.

Сар бүр сайд нар тус төвд ажиллаж, иргэддээ “байцаагдана”. Хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийнх нь юу  болж бүтэж, юу нь болохгүй  чирэгдэл учруулж байна вэ гэдгийг ч мэдэхэд тустай амьд харилцааг бий болгодог байсан юм. Хилийн чанадад амьдарч байгаа иргэдээс эхлээд Увсын хязгаарт амьдрах малчин ч холбогдоод асуудал дайчихна.

Гэтэл МАН Засгийн эрх авч ажилласан өнгөрсөн гурван жилийн хугацаанд 11-11 төв эгээтэй л хаалгаа барьсангүй,  үлгэн салган ажиллаж буй нь Ардчилсан намынхны нэгэн адил жишгээр ажиллуулж чадаагүйтэй холбоотой юм.

Харин хотын дарга бусдаасаа сэргэлэнтэж, “Хотын дарга сонсож байна” утас ажиллуулаад нийслэлийнхний санал хүсэлтийг аваад эхлэхээр Засгийн газар сая нэг юм сэртхийж, 11-11 төвтэйгээ санаж, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь ажиллав.

Сонгууль ойртож, иргэд хэрэгтэй болсон нь ч нөлөөлөө биз.  Гэхдээ алдсан иргэдийн итгэлийг дахин олно гэдэг амаргүй, цаг хугацаа их зарцуулж байж л олж авдаг. Сөнөөснөө сэргээхийн тулд их л ажиллах хэрэгтэй болох нь дээ Засгийн газар.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж