“Кронштад” групп долоон тонн жинтэй нисгэгчгүй онгоцоо үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

“Кронштад” групп долоон тонн жинтэй нисгэгчгүй онгоцоо үзүүлнэ

“Кронштад” групп долоон тонн жинтэй нисгэгчгүй онгоцоо үзүүлнэ

Жил бүр болдог агаарын нислэгийн МАКС шоуны үеэр "Кронштад" групп өвөрмөц бүтээлээ олон нийтэд үзүүлэхээр зэхэж байгааг группын албан ёсны төлөөлөгч "РИА Новости"-д мэдээллээ.

Энэ нь долоон тонн жинтэй нисгэгчгүй онгоц юм. Энэ онгоцны онцлог нь эгц дээшээ хөөрөх чадвартай. "Кронштад" группийн ерөнхийлөгч Армен Исаакян нисгэгчгүй хөлөг бүтээж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан.

"МАКС-2019 шоуны үеэр бид аварга хөлгийнхөө макетыг олон нийтэд дэлгэн харуулахаар зэхэж байна. Ингэж үзүүлснээр худалдан авагч татах зорилготой” хэмээн төлөөлөгч хэллээ. МАКС-2019 шоу наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 1-ний хооронд Москвагийн ойролцоох Жуковскийд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж