Хурдны замын сүлжээ байгуулахыг ОХУ-ын Тээврийн яам санал болгов

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Хурдны замын сүлжээ байгуулахыг ОХУ-ын Тээврийн яам санал болгов

Хурдны замын сүлжээ байгуулахыг ОХУ-ын Тээврийн яам санал болгов

ОХУ-ын Тээврийн яам хурдны замын нэгдсэн сүлжээ байгуулахыг санал болголоо. Энэ сүлжээ нь хойд, өмнөд, баруун, зүүн бүсийг холбосон сүлжээ байх учиртай хэмээн Тээврийн яамны сайд Евгений Дитрих сэтгүүлчдэд мэдээлэв. Хурдны замын сүлжээ байх нь эдийн засагт аль ч талаараа давуу, үр ашигтай гэж Тээврийн яам үзэж байгаа ажээ.

"Яагаад хятадууд ийм их хурдны зам барьж байна вэ гэвэл энэ нь эдийн засгийн хувьд маш үр ашигтай. Хэн нэг нь замаараа давхисныхаа төлөө мөнгө төлөхийг хүсэхгүй байхад тааваараа давхиад мөнгө төлөх нэг нь бас байна. Бид ийм хурдын замын сүлжээ бий болгох талаар ярилцаж байна. Бидэнд хурдны зам зөвхөн хойд зүгт биш өмнө зүгт, бас баруун тийшээ ч хэрэгтэй байна" хэмээн сайд хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж