Оросууд цалингаа дурын банкаараа дамжуулан авдаг болно | News.MN

Оросууд цалингаа дурын банкаараа дамжуулан авдаг болно

Оросууд цалингаа дурын банкаараа дамжуулан авдаг болно

Оросууд цалингаа дурын банкаараа дамжуулан авдаг болно

Ажилтнуудын цалинг түгээх шинэ хэлбэр нэвтрүүлэхээр зэхэж байгаагаа ОХУ-ын Төв Банк мэдээлжээ. Ажилтан ажлын хөлсөө дурын банкны карт руугаа шилжүүлэн авах боломжтой болох юм. Энэ нь Оросын Альфа-Банкийн санал болгож буй шинэ хуулийн төсөл юм.

Энэхүү шинэ хэлбэр нь зөвхөн ажил олгогчийн сонгосон банкаар үйлчлүүлэх хамаарлыг багасгах бөгөөд ажилтан хүү өндөртэй банкийг цалингийн “түнш”-ээрээ сонгон, хүсвэл хуримтлал үүсгэн хүү тооцуулах боломж олгох давуу талтай гэж үзэж байна.

Хэрвээ ийм боломж бүрдвэл ажилтан банкны картаа гар утасны төлбөрийн системд холбуулж болох бөгөөд ингэсэн нөхцөлд ажил олгогч ажилтан ямар банк сонгосныг мэдэх боломжгүй ажээ.

Гар утасны дугаараар мөнгөн гүйлгээ хийх системийг энэ оны хоёрдугаар сард ВТБ, "Тинькофф банк", Промсвязьбанк, Росбанк, СКБ-банк, Газпромбанк, Альфа-банк, "Ак барс", Райффайзенбанк, Совкомбанк, төлбөр тооцооны Qiwi, "Платежный центр", "Золотая корона" үйлчилгээнүүд хамтран нэвтрүүлээд байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-07 209.89.142.82

Монголчууд ийм л сайхан эрх чөлөөтэй байгаа юм. Сая АНУ, Япон, ОХУ яваад ирлээ. ОХУ-д үнэгүй wi-fi ашиглах гэж заавал утасны дугаараа бүртгүүлдэг. Утасны дугаар байхгүй бол интернет байхгүй. Хүмүүс нь ууртай ч юм шиг, уруу царайтай, хотын төвөөр хөлчүү хүмүүс алхсан, үг яриагаа цэнэсэн хүмүүс л байв. Эх орондоо ирээд, хэдий одоогоор тийм баян биш ч гэлээ аз жаргалтай амьдарч байгаагаа ойлгосон доо.

Avatar

Зочин 2019-08-07 103.26.194.157

Ashguidee. Ah nar maani tsalingaa haanaas ch avdag bolj. Samsaa sharhirav

Avatar

Зочин 2019-08-07 202.131.244.210

Оросууд цалингаа хаагуураа авна маньд ямар хамаа байна?

Avatar

Зочин 2019-08-07 202.131.245.243

Хужаад хамаагүй шүү дээ.

Avatar

үлдэгдэлд 2019-08-07 112.72.11.121

Хужа нар оросуудын цалинг тавьдаг ш дээ мэдэх үү!!! Путин 2014 оноос Баруунд том том Салаавч өгснөөс хойш өөрөө Бээжин хав болсон ш дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж