Оросууд цалингаа дурын банкаараа дамжуулан авдаг болно

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Оросууд цалингаа дурын банкаараа дамжуулан авдаг болно

Оросууд цалингаа дурын банкаараа дамжуулан авдаг болно

Ажилтнуудын цалинг түгээх шинэ хэлбэр нэвтрүүлэхээр зэхэж байгаагаа ОХУ-ын Төв Банк мэдээлжээ. Ажилтан ажлын хөлсөө дурын банкны карт руугаа шилжүүлэн авах боломжтой болох юм. Энэ нь Оросын Альфа-Банкийн санал болгож буй шинэ хуулийн төсөл юм.

Энэхүү шинэ хэлбэр нь зөвхөн ажил олгогчийн сонгосон банкаар үйлчлүүлэх хамаарлыг багасгах бөгөөд ажилтан хүү өндөртэй банкийг цалингийн “түнш”-ээрээ сонгон, хүсвэл хуримтлал үүсгэн хүү тооцуулах боломж олгох давуу талтай гэж үзэж байна.

Хэрвээ ийм боломж бүрдвэл ажилтан банкны картаа гар утасны төлбөрийн системд холбуулж болох бөгөөд ингэсэн нөхцөлд ажил олгогч ажилтан ямар банк сонгосныг мэдэх боломжгүй ажээ.

Гар утасны дугаараар мөнгөн гүйлгээ хийх системийг энэ оны хоёрдугаар сард ВТБ, "Тинькофф банк", Промсвязьбанк, Росбанк, СКБ-банк, Газпромбанк, Альфа-банк, "Ак барс", Райффайзенбанк, Совкомбанк, төлбөр тооцооны Qiwi, "Платежный центр", "Золотая корона" үйлчилгээнүүд хамтран нэвтрүүлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж