ОХУ: 15 сая орчим хүний мэргэжил хэрэггүй болох магадлалтай | News.MN

ОХУ: 15 сая орчим хүний мэргэжил хэрэггүй болох магадлалтай

ОХУ: 15 сая орчим хүний мэргэжил хэрэггүй болох магадлалтай

ОХУ: 15 сая орчим хүний мэргэжил хэрэггүй болох магадлалтай

Ойрын ирээдүйд 15 сая орчим хүний эрхэлж байгаа ажил зах зээлд хэрэгцээгүй болох магадлалтай байна хэмээн ОХУ-ын Төрийн Думын Хөдөлмөр, нийгмийн бодлого, ахмадуудын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Олег Шеин үзэж байна. Эдгээр нь гол төлөв тусгай мэргэжил боловсрол шаардагддаггүй ажлын байрууд байх ажээ.

“Худалдагч, жолооч, хамгаалагч зэрэг ажлын байр ойрын ирээдүйд зах зээлд хэрэгцээгүй болох магадлал өндөр" хэмээн Олег Шеин URA.ru сайтын сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн байна.

Мөн тэрбээр “Зөвхөн Орост төдийгүй дэлхий нийтээр үйлчилгээний ажилтнуудын ажлын байр ихээр цомхотгогдож байна. Энэ нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин эхэлж, ажлын байрт тавигдах шаардлага өөрчлөгдөж байгаатай холбоотой” хэмээн хэлжээ. Түүний үзэж байгаагаар мэдлэг, оюунаа ашигладаг мэргэжил, тухайлбал, багш, эмч зэрэг мэргэжилд улам эрэлттэй болох юм байна.

“Head Hunter” компанийн судалгаагаар, одоо дэлхийд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүд бол токарчин, слесарч, техникч, мөн IT мэргэжилтэн ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-07 103.26.195.123

Тхрган монголчууд гэрээ цвэрлэх чадваргүй болсон

Avatar

Tr 2019-08-07 122.201.24.75

Танайх сайтынхаа нэрийг orosnews.mn болгочихсон нь дээр байх аа даа.
Үнэндээ социализмын МОНЦАМЭ шиг болоод байна. "Коммунизмын өлгий ЗХУ-д" гэж ирээд л балайг нь авдаг байлаа шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-07 203.169.49.123

Ммонгол дээд боловсролтой эмэгтэй худалдагч нараа, бас дээд боловсролтой Приус унасан эрэгтэй ЖОЛООЧ нараар дүүрсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж