Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийнхэн наадамчин олонд түргэн шуурхай үйүлчилгээг үзүүлж байна.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн гурван чиглэлд дөрөв, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллаж байна.
- Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 15 автобус гурван минут тутамд иргэдийг үнэгүй тээвэрлэж буй. Мөн рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн таван автобус дөрвөн минут тутамд, “Хүй долоон” худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус дөрвөн минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилж байна.
Мөн “Гандийн гудамж”-ны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “Долоон буудал”, “Таван шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус “Хүй долоон” худаг руу явах юм.
Д.ЖАРГАЛ