Щвейцарийн Холбооны Улсад байрлах Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, СХЗГ-ын Үнэт меатллын сорьцын хяналтын газрын химич Л.Энхжаргал, химич И.Есмандах нар 2019 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд томилолтоор ажилласан.
Энэ хүрээнд Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэрийн алтыг хүлээн авч жинлэн, хайлуулж, дээж авч, сорьц тогтоох, алтан гулдмай цутгах, үнэт эдлэлийн бэлдэц хийх бүхий л үйл ажиллагаатай танилцсан.
Монгол улсын нийт олборлогдсон алтыг Монголбанк худалдан авч Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэртэй 2004-2009, 2015-2019 онд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019-2020 онд алт цэвэршүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
Холбоотой мэдээ