Өмнөговь аймгийн харваачид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн харваачид түрүүллээ

Үндэсний баяр наадмын шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон аймгийн нийт 50 багийн 452 харваачид оролцлоо.

Ингээд дүн гарахад нэгдүгээр байрт улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг түрүүлж, үлэмж дархан мэргэн Б.Шинэбаяр ахлагчтай Улаанбаатар хотын Уранган баг, үлэмж дархан мэргэн Болд ахлагчтай "УБ Төмөрзам" баг тус тус удаалав.

Энэ жилийн наадамд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 24, гарамгай мэргэн 33, мэргэн 28, дэд мэргэн 47, харшгүй мэргэн 12, аймгийн гоц мэргэн 78 оролцож, нийт харваачдын 53 хувь нь цолтой харваачид аж.

Б.ЗОЛОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж