Наадмын өдрүүдэд цагдаагийн бүх бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж иргэдийн амар амгалан байдлыг сахин хамгаалж буй. Наадмын өдрүүдэд хэрэг зөрчил илэрч байгаа эсэхийг Улаанбаатар хотын цагдаагийн ажилтан Б.Саруултуяагаас тодрууллаа.
-Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ямар зөрчил илэрч байна вэ?
-Жил бүрийн наадмын өдрүүдэд эцэг эхийн хараа хяналт алдагдсанаас хүүхэд төөрөх нь цөөнгүй. Өнгөрсөн 2014 онд 80 хүүхэд төөрсөн бол энэ жилийн наадмын эхний өдөр 23 хүүхэд төөрсөн. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллан хүүхдүүдийг аав ээжид нь хүлээлгэн өгсөн. Ноцтой гэмт хэрэг зөрчил илрээгүй байна.
-Цагдаагийн байгууллагаас наадамчдад хандан зөвлөмж өгнө үү?
-Баяр наадмын өдрүүд халуун бүгчим байгаа тул иргэд голын эрэг хавиар баярлах нь цөөнгүй. Энэ үед усанд осолдох эрсдэлтэй гэдгийг анхааруулж анхаарал болгоомжоо алдахгүй байхыг анхааруулмаар байна. Мөн орон гэрээ сайтар түгжих, халаасны хулгайгаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд тусгай камер байрлуулсан тул хүүхэд төөрсөн, хулгайд эд зүйлээ алдсан тохиолдолд замераар шүүлгэх обломжтой мөн онцолъё гэсэн юм.
Д.ЖАРГАЛ