ХХБанк, Нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр урт хугацаанд төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

ХХБанк, Нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр урт хугацаанд төсөл хэрэгжүүлнэ

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.

Худалдаа, хөгжлийн банк нь энэхүү төслийн хүрээнд “JCI Mongolia” байгууллагатай хамтран Нярайн эндэгдлийг бууруулахад чиглэсэн “Save Angels” төсөлд 3 дахь жилдээ нэгдэн оролцож, Баянзүрх дүүргийн “АМГАЛАН АМАРЖИХ ТӨВ”-д ХХБанкны зүгээс 6 ширхэг нярайн инкубаторыг хандивлалаа.

Төслийн хүрээнд мөн рентген аппарат, хэвлэгч аппарат, шарлалт хэмжигч,  шарлалтын фото аппарат хандивлаж, эмчилгээний өрөөний тохижилтыг мөн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.  Амгалан төрөх эмнэлэгт жилд дунджаар 200-300 нярай дутуу төрдөг бөгөөд 2018 онд гэхэд 21 нярай эндсэн гэсэн харамсалтай тоон мэдээлэл бүртгэгдсэн байна.

Худалдаа, хөгжлийн банк “Хязгааргүй мөрөөдөл” төслийнхөө хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын номын санг тохижуулах, номоор баяжуулах, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд санхүүгийн боловсрол олгох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

“Save Angels” төсөлд хамтран нэгдэж, хойч үедээ үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх байгууллагууд болон хувь хүмүүс Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж