Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины хамгийн бага нас буюу хурдан дааганы уралдаан барианд орлоо. Газар газрын шандарт 232 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Бадамгарав Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Магсарын Ариунбатын хээр ,  айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн, айргийн тавд  ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор тус тус хурдаллаа.

Энэ жил хур бороо багатай байсны улмаас Хүй долоон худагт ганц л удаа бороо оржээ. Тиймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос арга хэмжээ авч гурван километр газрыг долоон машин гарган усалсан байна. Өмнөх жилүүдэд зөвхөн шөнөөр л Хүй долоо худгийн ойр орчмыг усалдаг байсан бол энэ жил гантай байгаагийн улмаас өдрөөр давхар услахаар зохицуулалт хийсэн байна. Ямартай ч зохион байгуулах хорооныхон өөрсдийн зүгээс авах ёстой арга хэмжээг авч буй аж.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж