Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв | News.MN

Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Одоогоос 74 жилийн өмнөх энэ өдөр дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт  хар өдөр болж байжээ. 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-ын онгоц Японы Хирошима хотын дээрээс атомын бөмбөг хаясан билээ. Энэхүү бөмбөгдөлтийн уршгаар амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.08.06/ Японы Хирошима хотын төв дэх Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд  болж өнгөрлөө. Япончууд уламжлал ёсоор Хирошима хот дээр атомын бөмбөг хаясан мөч буюу жил бүрийн энэ өдөр 08.15 цагт нэг минут дуугаа хураан, цэцэг өргөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг билээ.

Энэ үеэр  Хирошима хотын дарга Казүми Мацүи 2017 онд баталсан, цөмийн зэвсгийг хориглох тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлахыг Японы Засгийн газраас хүсчээ. Гэвч тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ түүний уриалгыг хүлээн авахаас татгалзсан байна.

Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд энэ жил ОХУ, Их Британи, Франц зэрэг дэлхийн 95 улсын болон Европын Холбооны төлөөлөгчид оролцож байгаа аж. Харин БНХАУ болон Энэтхэгийн төлөөлөгчид энэ жилийн дурсгалын арга хэмжээнд оролцоогүй бол Мальта улс төлөөлөгчдөө анх удаа илгээжээ.

1945 оны наймдугаар сарын энэ өдөр Японы Хирошима хотод 13-18 килотонн хүчтэй “Бяцхан жаал” нэртэй атомын бөмбөг хаясан юм. Бөмбөгдөлтийн улмаас 140 мянган энгийн номхон иргэн амиа алдсан. Америкчууд Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш гурав хоногийн дараа Нагасаки хотод бөмбөг хаяж, 74 мянган хүний аминд хүрсэн. Америкийн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг Японд "Хибакуша" хэмээн нэрлэдэг бөгөөд амьд үлдсэн хүмүүс шархаа дийлэлгүй эсвэл цацраг туяаны хордлогоос болж нас барах бүрт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байдаг юм.

Эх сурвалж:KYODONEWS

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-06 66.181.161.25

Өөрсдөө эхэлж энхийн гэрээ байгуулж амралтын өдөрөөр нэг нэгрүүгээ гал нээхгүй гэчээд ням гаригийн өглөө сувдан эрэгийг бөмбөгдсөн түүхтэй.
Харин Хубилай хааны элчийг бол хаан танай захидалын хариуг өгнө одоо бараалах гэж оруулаад хүчээр толгойг нь авсан. Хаандаа ч бараалхуулаагүй. Тэгэхээр хэзээнээсээ л хулчгар бөгөөд хуурамч бжээ гэж. Гитлeртэй хамжаад ч ялагдсан даа. Квантуний арми гэж их л том арми бсийн гэсэн. Яачихсан ялагдах тавилантй самуурай нар бсийн.

Avatar

Зочин 2019-08-06 202.126.89.126

Япончууд атомын бөмбөгийг хэн хаясныг мэддэггүй дурсгалын үйл ажиллагаа хийдэг шд. Ингэж тархийг нь угаах гэж дээ. Ардчилал энэ тэр чинь үлгэр байгаа биз.

Avatar

Зочин 2019-08-06 174.242.66.82

Ameriikt bol bur tagsht. Ugaasaa tsaad dongio hed chin amerik bumbug hayasniig CH meddegguiin. Orosuud l gene

Avatar

зочин 2019-08-06 66.181.161.46

Эхлүүлсэн дайныхаа хариуг хатуу авсан үндэстэн дээ ..Хүн төрлөхтөнд том сургамж .

Avatar

carlsen 2019-08-06 202.131.225.150

Харамсалтай

Avatar

Сarlsen 2019-08-06 202.131.225.150

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухавдээ. Гэхдээ..лл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж