Брэндийн логотой хиймэл хумс гарна

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Брэндийн логотой хиймэл хумс гарна

Хүмүүс нэртэй брэндийн хувцас, цүнх, нүдний шил гэх мэт зүйлсээр гангарч өөрийн зэрэг зиндаагаа тодорхойлдог. Харин хэрэглэж буй брэндийн хувцасныхаа лого бүхий хиймэл хумсаар гоёх боломжийг хиймэл хумсны мэргэжилтэн, зураач Sophy Robson бүрдүүлжээ.
Тэрбээр дэлхийд алдартай брэндүүд болох “Louis Vuitton”, “Chanel”, “Burberry” “Dior” болон бусад нэлээд хэдэн брэндийн лого бүхий хиймэл хумс зохион бүтээсэн байна. Эдгээр хумснуудыг удахгүй худалдаанд гаргах ба брэндийн бараа хэрэглэх дуртай охид бүсгүйчүүдэд ташаагдсан бүтээгдэхүүн болно гэдэгт зохиогч итгэлтэй байгаа аж.

Н.Наран


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж