Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын эхээр 2960.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 89.0 тэрбум төгрөг буюу 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 645.2 тэрбум төгрөг буюу 27.9 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 352.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 1.5 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеийнхээс 45 тэрбум төгрөг буюу 11.3 хувиар буурчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 2682.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх сарынхаас 7.6 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.3 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 442.5 тэрбум төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.5 хувийг эзэлж байгаа ажээ. Энэ нь өмнөх сарынхаас 15.7 тэрбум төгрөг буюу 3.4 хувиар буурсан боловч өмнөх оны мөн үеийнхээс 243.9 тэрбум төгрөгөөр буюу 2.2 дахин нэмэгдсэн байна.
Д.Цээнэ