Дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн нэг Kate Moss-ын гайхалтай зургуудыг багтаасан гэрэл зургийн номыг алдарт гэрэл зурагчин Mario Testino эрхлэн гаргажээ.
Нийтдээ 128 хуудас бүхий энэ ном нь нэрт загвар өмсөгчийн өмнө нь хэзээ ч нийтлэгдэж байгаагүй олон зургуудыг багтаасан аж.
Энэхүү ном нь загвар өмсөгч болохыг хүсдэг болон загварын чиглэлээр ажиллаж буй хүмүүст гарын авлага болохоор гайхалтай бүтээл болсон хэмээн үнэлэгдээд байна. Худалдаанд гарсан даруйдаа загварынхны сонирхлыг ихэд татаж буй энэ ном 500 ам.доллараар худалдаалагдаж байгаа аж.
Н.Наран