АН: Үндсэн хуулиар санал асуулга явуулах хүсэлт илгээв

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

АН: Үндсэн хуулиар санал асуулга явуулах хүсэлт илгээв

АН: Үндсэн хуулиар санал асуулга явуулах хүсэлт илгээв

Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад өнөөдөр /2019.08.06/ хүргүүлэв.

Өмнө нь тус бүлэг энэ асуудлаар мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд мэдэгдэл хүргүүлж байсан юм.

Ингэхдээ парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох,

Төрийн эдийн засаг, санхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах,

Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгахыг онцолсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж