Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү “Яг түүн шиг-2019” шоунд дахин оролцож шилдэг гэдгээ ард түмэндээ баталж чадсан.
Гэр бүлдээ цаг заваа зарцуулан түр завсарлага аваад байсан тэрбээр уран бүтээлдээ эрч хүчтэйгээр ханцуй шамлан оржээ. Саяхнаас цацагдаж эхлээд байгаа Marry me/Надтай гэрлээч/ дуу нь Монголын бүх гэр бүл болон хуримаа хийж буй хосуудад зориулжээ. Тэрбээр 7777 хэмээх шинэхэн цомгоо ч мөн гаргаж бэлэг барихаар бэлтгэж байна.
Э.БАГЛААЦЭЦЭГ