“Drone Awards 2019”-ийн шилдэг зургууд

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

“Drone Awards 2019”-ийн шилдэг зургууд

“Drone Awards 2019”-ийн шилдэг зургууд

Польшийн цаначид, Антарктидын мөсөн дээрх далайн хав, Вьетнамын усан дахь цэцэгс зэргийг дүрсэлсэн бүтээлүүд нь 2019 оны “Drone Awards” тэмцээний тэргүүн байрын шагналуудыг хүртжээ.

“Art Photo Travel Association”-ийн ивээн тэтгэсэн, хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй гэрэл зургийн уралдааны үеэр дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдын ирүүлсэн бүтээлийг шигшсэн байна.

Энэ удаад 107 орны 4500 гаруй бүтээлийг хийсвэр, байгаль, хүмүүс, спорт, ан амьтан, хот, видео гэсэн долоон төрлөөр хүлээн авч шалгаруулж, 44 гэрэл зурагчинд шагнал гардуулжээ. Уралдааны дүрэмд нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, дрон зэргийг ашиглаж болно хэмээн заасан байна.

Гэрэл зургийн мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн баг Польшийн Яцек Денекаг ялагчаар тодруулжээ. Тэрбээр Жакушкицэд болсон Биг Пиастовын цанын тэмцээнд оролцож буй цаначдын гайхамшгийг харуулсан "A Shoal of Colorful Fish" зургаараа “Оны шилдэг гэрэл зурагчин” шагналын эзэн болсон байна.

Уралдааны эхний байруудад шалгарсан бүтээлүүд:

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж