"Номхон далайн элч-2019" сургалт дадлагын хаалт болов | News.MN

"Номхон далайн элч-2019" сургалт дадлагын хаалт болов

"Номхон далайн элч-2019" сургалт дадлагын хаалт болов

"Номхон далайн элч-2019" сургалт дадлагын хаалт болов

Монгол Улсад гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан "Номхон далайн элч-2019" хүмүүнлэгийн  сургалт, дадлагын хаалт Төв аймгийн Сүмбэр суманд болж УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-аас Майкл С. Клечески нар оролцлоо. Долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 5-ны өдрүүдэд зохин байгуулагдсан сургалт, дадлагад АНУ, Австрали, Балбын Вант улсын зэвсэгт хүчнийхэн оролцсон бөгөөд олон нийтийг хамарсан гамшиг ослын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, иргэн цэргийн харилцааг идэвхжүүлэхэд чиглэв.

Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Төв аймгийн Сүмбэр сумын нутагт зохион байгуулагдсан нь орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлээд зогсохгүй манай хоёр орны цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд нэг том алхам болсон гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сургалт дадлагын хаалтын үеэр онцолсон. Мөн "Номхон далайн элч-2019" хүмүүнлэгийн сургалт дадлага амжилттай зохион байгуулагдахад голлох үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын Энэтхэг, Номохон далайн Агаарын цэргийн командлал, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.

Олон улсын цэргийн багийнхан орон нутагт сургалт дадлага хийх хугацаандаа иргэн цэргийн харилцааны хүрээнд Сүмбэр сумын Соёлын төв, сургууль, эмнэлгийн тулгамдсан асуудал болох засвар үйлчилгээг хийж, шаадлага зарим нэг тоног төхөөрөмжийг суурилуулж өгснөө хүлээлгэн өглөө.

Төсөв, хөрөнгө оруулалт хангалттай хүрэлцдэггүй сумын эмнэлэг, сургуулийн дотуур байр, соёлын төвийн засварыг хийж өгсөнд орон нутгийн удирдлага, иргэд талархалаа илэрхийлж, цэргийн багийнхныг үдэж өглөө.

Г.ХОРОЛ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж