БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгт гэмт этгээдийг эргүүлэн өгөх хуулийг шинэчлэх төслийг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал хэдэн долоо хоногийн өмнөөс өрнөсөн билээ. Дэлхийн хамгийн аюулгүй хотын нэг байсан Хонконгт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа энэ үед жуулчдын тоо эрс буурч олон улсын анхааралд ороод байна.
Монгол Улсын Гадаад харилцаанаас яамнаас Хонконгийн хотуудад эмх замбараагүй байдал үүсч байгаатай холбогдуулан иргэдийг жагсаал болж буй газруудад зорчихгүй байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг зөвлөж байна. Мөн Хонконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж байгаа иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Өчигдрөөс эхлэн олон улсын нислэгүүд цуцлагдаж, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд хүндрэл гарчээ. Тиймээс Хонконгт аялах болон дамжин өнгөрөх иргэдийг анхааралтай байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж эхлэв.
Хэдэн долоо хоногийн өмнө, Хонконгийн эрх баригчдын санаачилсан, БНХАУ-ын хууль, тогтоомжийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг тус улсад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн билээ. Олон нийтийн шахалтаар Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Карри Лэм уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах шийдвэр гаргаснаа зарласан ч Засгийн газрын эсрэг жагсагчдыг зогсоож дийлэлгүй өнөөдөр долоон дүүрэгт цуглаан болж, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид нэмэгджээ.
Холбоотой мэдээ