О.Баасанхүү: ЖДҮХС-аас авсан зээлийн 2,3 тэрбум олдохгүй байна | News.MN

О.Баасанхүү: ЖДҮХС-аас авсан зээлийн 2,3 тэрбум олдохгүй байна

О.Баасанхүү: ЖДҮХС-аас авсан зээлийн 2,3 тэрбум олдохгүй байна

О.Баасанхүү: ЖДҮХС-аас авсан зээлийн 2,3 тэрбум олдохгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагын удирдлагад ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн шалгалтын ажил ямар шатандаа яваа талаар мэдээлэл ирүүлэх хүсэлт илгээжээ. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой хариу ирсэн байна. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад ямар хүсэлт гаргаж, ямар хариу ирэв. Та олон нийтийн сүлжээнд бас тодорхой байр сууриа илэрхийлсэн байна лээ?

-Миний бие 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хаягласан албан бичиг хүргүүлж, хуулийн байгууллагын удирдлага томилогдоод удаагүй ч шалгагдаж байгаа ЖДҮХС-аас зээл авсан хэргийг хурдан шийдвэрлэх,  хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн хүсэлтийн хариуг наймдугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн. Хоёр байгууллагаас ирүүлсэн бичгийн утга ер нь бол ойролцоо. ЖДҮХС-тай холбоотой нийт 114 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 2016 оноос өмнөхийг ЦЕГ, 2016 оноос хойших асуудлыг АТГ, ЦЕГ хамтран ажлын хэсэг байгуулж шалгасан байсан. Шалгалтын хүрээнд 38,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тогтоогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой төсөл боловсруулж, хийнэ гэж зээл авсан ч зориулалтын бусаар ашигласан байгаа юм.

38,2 тэрбум төгрөгөөс мөрдөн шалгалтын явцад 3,2 тэрбум төгрөгийн нөхөн төлүүлсэн,  20 аж ахуй нэгжийн дансыг битүүмжилсэн, 2,3 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байгаа юм байна. 2,3 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй байна гэж байна. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын шатнаас гадна 41 удаагийн зээлээ төлөх бичиг хүргүүлсний дүнд 8 тэрбум төгрөгийг төлүүлсэн байна.

-Зээл авсан компаниуд дотор ББСБ-ийн болон ломбард зэрэг хүүг нь өсгөж, эргэлдүүлсэн хэрэг хэд байсан юм бэ?

-Зээл авсан хүмүүс дунд ломбард, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоотой нийт 34 байгууллага байсан байна. 34 дотор 11 нь албан тушаалтантай хамааралтай байсан байгаа юм. Албан тушаалтантай холбоотой гэдэг нь манай УИХ-ын гишүүдтэй гэсэн үг. Эдгээрийн мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгахад найман үйлдэл тогтоогдсон байгаа гэж байна. Өндөр хүүтэй хадгаламж руу мөнгөө оруулж хүүлсэн найман үйлдэл гэсэн үг. Анх хэвлэл мэдээллээр мэдээлэл гарахад 49 гишүүн өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авсан гэсэн. Энэ

гишүүд өөрийн аж ахуй нэгжид зээл авсан, өөр бусдад зээл авахад зуучилсны төлбөрт хахууль авсан,  бага хүүтэй хүүг банк бус, ломбардаар дамжуулж 30 хувийн хүүтэйгээр бусдад зээлсэн, ямар ч төсөлгүйгээр мөнгө авсан гэсэн ийм төрлүүдээр авсан байгаа юм.

-Мөнгө угаасан байж болзошгүй найман үйлдэлд ямар хүмүүс холбоотой байсан юм бол. УИХ-ын гишүүд бол та нэрлээч?

-Би тэрийг мэдэхгүй байна. Хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас дэлгэрэнгүй мэдээллийг надад өгөөгүй. Нийт 216 аж ахуй нэгж шалгаж, 21 газарт нэгжлэг хийж, 586 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа юм. 49 гишүүн ямар компанитай, ямар нэрээр авсан гэдэг нь нийтэд ил болсон шүү дээ.

-Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна гэхээс өөр тайлбар өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Танд ирсэн бичигт илүү тодорхой зүйл байна уу?

– Хэргийг шалгахад ХХААХҮ-ийн сайд байсан Б.Батзоригийн хэргийг тусгаарлаж, бусад гишүүдийн  хэргийг нь тусгаарлаж, шалгаж байгаа юм. Угтаа бол хэргийг хэрэгт холбогдогч олдохгүй байх эсвэл энэ хэрэг нь өөр өөр үйлдэлтэй үед хэргийг тусгаарлаж шалгадаг. Гэтэл УИХ-ын гишүүд учраас тусгаарлаж шалгаж болохгүй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тусгаарлаж байгаа нь улс төрийн зорилгоор гэж харж байна. Үнэн хэрэгтээ Б.Батзориг буруугүй, намын даалгавар биелүүлсэн хүн шүү дээ. Намын удирдлагатайгаа хамт нийлээд нэг ижил дүнтэй мөнгө авсан байгааг нь харахаар Б.Батзориг бол намын даалгавар биелүүлсэн байгаа юм. Эд нар ЖДҮ-ийн хэргээ хөөн хэлэлцэхийг нь хүлээж байгаад сонгуулийн өмнө Б.Батзоригоор туг тахих гэж байна гэж харж байна.

-Прокурорын байгууллагаас гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх болов уу?

-Оруулахгүй байх аа. Манай Ерөнхий прокурор их завгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллага чанга дугарах ч эрхгүй байгаа энэ үед чадахгүй байх. Чаддаг бол одоо оруулаад ирж болно шүү дээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-08-06 203.91.115.43

Баасанхүүгиин үнэн дүр төрх энэ өвөл энхболдыг УИХын даргаас буулгахаар ард түмэн МАНАН ынхан хоёр 2 тал болоод жагсаал цуглаан хиихэд ЭНХБОЛДЫН МАНАН ын талд улаан хамгаалагчаар ажиллаж улайран хамгаалж байсныг хүн бүхэн мэднэ Баасанхүү ямарч байсан хуучин байсан авилагчидыг өөрчилөхыг хүсэхгүй байгаа нь илт байгаа ЖДҮ ээр далимдуулж Хүрэлсүхииг унагахыг л УИХдээр хиих гэж хичээсээр байгаа шударга царайлсан далд явуулагтай 2 нүүртэн юм шиг санагддаг

Avatar

Saraa 2019-08-06 66.181.179.139

Энэ алиалагч амардаггүй юм байх даа. Марзан үг хэлчихээд гадуур амарч байгаа байхөө

Avatar

Зочин 2019-08-06 59.153.115.119

МАН генсекАмарбаясгалан 3 ч удаа ЖДҮ шаасан гар гэншүү.
МАН ч 2020 онд ЖДҮчдыг нэр дэвшүүлж МАНдуулна

Avatar

зочин 2019-08-06 202.131.227.30

Овоо залуу л гэж хийж байгаа үйлдлээс нь харж байна шүү Ингэж шударга хэлдэг хийдэг УИХ ын гишүүн бараг байхгүй болсон доо яг үнэнийг хэлэхэд Зарим нь бүр атаархаад үхлээ л дээ ха ха доорхи сэтгэгдлүүдээс харахад

Avatar

tuushtai temts 2019-08-06 202.21.108.138

unen ug helsen hund uher ushuutei gedeg shig l awilgachin luuiwarchid shees ni goojij uhlee Baasanhuu bol shudrga gishuun

Avatar

ДҮР ЭСГЭГЧ 2019-08-06 202.179.25.225

Нэг л их шудрага царайлсан Баас.

Avatar

Зочин 2019-08-06 103.50.206.40

Чи өөрөө нуугдмал хар хулгайч, э****з хулгайч УИХ-ын гишүүний нууц амраг биздээ?

Avatar

Зочин 2019-08-06 202.21.108.138

hulgaich humslagch awilgachin huhduud l ene huniig muulah gej oroldoh ymdaa ystoi uneniig ni heleed baigaamdaa

Avatar

Баатар 2019-08-06 202.9.42.245

ЖДҮчидийн талаар бичсэн ярьсан бүхнийгМанангийн хүн гэх мэтээр янз бүрээр гутаан доромжилж бичиж суудаг попрогчид ЖДҮчидээр угжуулж байдаг хѳлсний бичээч том бүлэг хулгайч би болсон гэсэн үнэн бололтой

Avatar

Зочин 2019-08-06 103.57.94.46

ЖДҮ хулгайч нар Баасанхүүд үнэн дургүй юм. Шударга учраас хэнээс айхгүй үнэнг хэлдэг .

Avatar

зочин 2019-08-06 202.131.233.251

энэ нөхөр юм юманд үсчээд, орилоо ямаа шиг энэ тэнд очоод орилоод явах юм даа чааваас…

Avatar

Б 2019-08-06 202.55.191.130

МАЛ МИНЬ ЧИНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР БОСООД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТ ТУС ДЭМ БОЛОХ ЁСТОЙ МӨНГИЙГ *ААЧИХСАН БАЙХАД ДУУГҮЙ ЧАМ ШИГ ЯВАХ ЁСТОЙ ЮУ?

Avatar

Зочин 2019-08-06 103.50.206.40

Чи өөрөө хулгайч нарын өөдөөс үсчиж орилж байгааг нь ойлгохгүй, боловсрол нимгэн нөхөр юм даа.

Avatar

Зочин 2019-08-06 202.21.108.138

awilgal awsan mungnuus ni idsen nuhduudl huurhiis uheh gej muulah ymdaa

Avatar

Зочин 2019-08-06 202.21.100.210

Учрал гэдэг залуу дахин УИХ-н гишүүн болох гээд дүртэй итгэчихсэн СХД-н 18,19-р хороогоор харайлгаад явна ичих булчирхай энэ залууд байхгүй бололтой.

Avatar

Зочин 2019-08-06 103.26.193.222

Ж ЭНХБАР УЧРАЛТ СОДБААТАР УНДАРМАА БАТЗОРИГ СҮХБАТ СЭЛЭНГИЙН НЭГ АВГАЙ ХЭН Ч БИЛЭЭ , БОЛОР БАС НЭГ КАЗАХ ГИШҮҮН …

Avatar

Зочин 2019-08-06 59.153.115.119

Хүрэлсүх төрсөн дүү
МАН генсек Амарбаясгалан

Avatar

Зочин 2019-08-06 95.216.98.107

Манан гээд хоосон юм яриад энэ ждү жинхэнэ хэрэг биз дээ. Гэмт хэргийн шинжтэй баримт үзүүлэхгүй болохоор хоосон гэж байна. Манан хоосон биш байлаа ч түүнтэй тэмцлээ ч ждүгээс эхлэн тэмцэх ёстой биз дээ. Шударга ёс тогтоох гэж байгаа юм бол шударга бус үйлдэл ждүгийн хэрэгтэй тэмцэх ёстой биз дээ.

Avatar

зочин 2019-08-06 202.9.43.35

Монгол тугрик хог болжээ . Тэрбум тэрбумаар л алга болдог болж.Гэтэл би , хэтэвчнээс минь зуун төгрөг дутхад л хичнээн харамсдаг гээч …

Avatar

Zochin 2019-08-06 66.181.179.101

Baasanhyygees uyr duugarch baigaa hyn bna uu .Iim yumtai yagaad evlereed baidag yum be. Ene darjin yaduu heveeree hultsengyi amidarsaar baih uu .humuys ee er ne iim ulaan tsaim hergiig yaj shiidhiig harj baigaa shyy dee

Avatar

Зочин 2019-08-06 203.91.115.46

Tudgalzuuleh sanal oruulhaar hamgaalaad uldeedeg ih huraltai bhad ene asuudal shiidegdehgui e.

Avatar

зочин 2019-08-06 103.229.123.37

Баасанхүү ч бас л туудаг эрийн нэг шүү дээ.Одоо үед ор сураггүй мөнгө алга болно гэж хаа байхав дээ.

Avatar

иргзн 2019-08-06 202.179.24.159

Баасанхүү Үнэн ярьж байна уу Хэрвээ тэр их Мөнгө олдохгүй байгаа бол ЖДҮС-гээс Луйвардаж авсан УИХ-ын Гишүүдээс гарцаагүй шүү дээ Баасанхүү энэ их Хөрөнгө мөнгө алга болсоныг мэдсээр байж Яагаад яагаад Хууль хяналтын байгууллагад Асуудал тавьж Шалгуулахгүй байгаа юм вэ Тийм Эрх нь Баасанхүүд байгаа шүү дээ

Avatar

Зочин 2019-08-06 202.126.88.172

Шалгуулаад байгаа биш үү

Avatar

Иргэн 2019-08-06 139.5.218.236

арай л дэндсэн хэрэг болжээ. Нөгөө шударга ёсны төлөө амиа золиослоход бэлэн гээд байсан Хүрэлсүх, Батзандан , Оюунэрдэнэ нар хаана байнаа. Одоо дуугараачээ.

Avatar

Амар 2019-08-06 202.179.25.169

Сайхан бурдаг ёстой жинхэнэ муу хүн.МАНАН-гийн мангар өмгөөлөгч.

Avatar

Зочин 2019-08-06 202.21.108.138

chi jinhene awilgachin baindaa

Avatar

УИХ дахь Хурцын бие төлөөлөгч 2019-08-06 202.179.25.225

Хурцын машины хонины хонхорт наалдсан баас яагаад шудрага дүр эсгээд байна?

Avatar

Зочин 2019-08-06 202.126.89.177

БААСТАЙХУЙ ЮУ Ч ГЭЖ БУРНА ШҮҮ ДЭЭ !!! ЭРДЭНЭТИЙН 49 -ЫН ТАЛД ГҮЙГЭЭД БАЙСАН , ХУЙ ҮНХЭЖ ТААРСАН !!! ХА ХА ХА !!!

Avatar

иргэн 2019-08-06 66.181.167.54

ЖДҮ-н зээлийг шийдэхгүй мөртлөө жижиг зүйлрүү орж хугацаа алдаж байгаа нь хуулийнхны шударга зүйл мөн үү.Нөгөө тэмцэнэ гээд байсан нөхдүүд хаачихваа.Нэхүүлийнхэн хаачихваа.

Avatar

Зочин 2019-08-06 27.104.129.70

Нэг л этгээд 1 тэрбум гаран төгрөг авч байхад юун 3, 3 турбум байхгүй гээд байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж