Хөлбөмбөгийн солилцоо, наймааны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн солилцоо, наймааны эргэн тойронд

Хөлбөмбөгийн солилцоо, наймааны эргэн тойронд

Английн Манчестер Юнайтед клуб Английн шигшээ баг болон Лейстер Сити клубын 26 настай төвийн хамгаалагч Х.Магуайрыг 80 сая паунд буюу 87 сая еврогоор өөрийн болголоо. Ингэснээр Х.Магуайр дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болж байгаа бөгөөд өнгөрсөн улирал Саутхэмптон клубээс 75 сая паундаар Ливерпүүл клубт очиж байсан Нидерланд хамгаалагчийн үнийг давж гарлаа. Англи төвийн хамгаалагч Х.Магуайр Манчестер Юнайтед клубтэй 6 жилийн гэрээ байгуулжээ.

Английн Ливерпүүл клуб Вест Хэм Юнайтед клубээс чөлөөт агент болоод байсан Испани хаалгач Адрианыг эгнээндээ нэгтгэлээ. Ливерпүүл клуб хэдхэн хоногийн өмнө Бельги хаалгач С.Минолетыг Бельгийн Брюгге клуб руу 6.4 сая паундаар зараад байсан юм.

Италийн Сери-А лигийн Кальяри клуб Интер Милан клубээс Бельги хагас хамгаалагч Р.Найнгголаныг зээлээр элсүүллээ. Бельги залуу Р.Найнгголан 2018 оны зун Рома клубээс Интер Милан клубт ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд лигийн 29 тоглолтонд оролцож 6 гоолыг оруулсан ажээ.

Ирээдүйн К.Роналдо гэгдэж байсан 19 настай Итали довтлогч М.Кейнийг Ювентус клуб Английн Эвертон клуб руу арилжив. Ювентус клубын ирээдүй гэгдэж байсан М.Кейн Английн Эвертон клубтэй 5 жилийн 27.5 сая еврогийн гэрээ байгуулжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж