Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлжээ | News.MN

Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлжээ

ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий УИХ-ын гишүүдийн хэргийг АТГ болон Цагдаагийн ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгасан билээ. ЖДҮХС-аас зээл авсан хэрэгтэй холбоотойгоор нийт 114 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хэргийг тусгаарлаж, түүнийг яллагдагчаар татаад байсан юм. Тэгвэл түүнийг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар долдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Одоо түүний хэргийг прокурор хуульд заасан хугацааны дагуу хяналт явуулж, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх аж.

Хэргийг сануулбал, Б.Батзоригийг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөгийн үнэтэй мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Харин түүнтэй хамт ЖДҮХС-д эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэргийг тусгаарлан шалгаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

м 2019-08-06 124.158.107.35

эхнээс нь улсад учруулсан хохирлыг төлүүлээд дахиж төрд ойртох эрхийн хасаад 20с дээш жилээр шоронд явуулаад бай

Avatar

Зочин 2019-08-06 103.229.121.207

Mun ch ih sunal shuu…buten noirtoi untaj b.a uu ur huuhed ni icheed hetsuu baigaa daa

Avatar

зочин 2019-08-06 192.82.64.190

Үнэхээр бусдад дарамтлуулсан бол эхнэртээ бас дарамлуулсан уу?. Шунал нь хязгааргүй гарууд.

Avatar

ШАР 2019-08-06 49.0.147.28

АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛЭЭ АШИГЛАСАН БАНХАР ШҮҮ ДЭЭ.УБЦТ -Н ДАРГА ГЭЭД ЮУ ЧХИЙДЭГГҮЙ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫНХОО ХАМТРАГЧ НАЙЗ Д.БАЯРСАЙХАНДАА ХҮРТЭЛ 3 ТЭРБУМЫГ ӨГСӨН ДӨӨ.ТЭР НЬ АЖИЛАА ӨГӨӨГҮЙ ГҮРИЙГЭЭД ГҮЛДИЙГЭЭД Л ЯВЖ БАЙГАА ДАА

Avatar

Зочин 2019-08-06 139.5.217.55

Дээрээс нь дарамталж зээл олгуулсан л бсан шуу дээ. МАН-н дотоод дахь хагаралаас л болж хэлмэгдэж бгаа гишуун шуу. Бух л цаг уеийн сайд нар адилхан зээл олгож бсан байх шуу. Харин ч хамгийн их салбартаа хэрэгтэй зуйл хийж бсан, салбарынхаа хундлэлийг хулээж бсан хун шуу

Avatar

Зочин 2019-08-06 202.21.100.210

Эхлээд ЖДУ-н хулгайч нарыг УИХ-н гишүүнээс татаж хөөх ёстой дараа нь М.Энхболдтойгоо ноцолдох ёстой байсан юм

Avatar

ЖДҮ 2019-08-06 43.228.131.196

БАНХАР Зоригоо гэжэ лүдний моньд шүү, худлаа ярих гэжээ пэээээш, нүд нь тормолзоод л явж өгнө шүү, уруул нь шорволзоод л бас л

Avatar

Иргэн 2019-08-06 139.5.218.236

ЖДҮ бол зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг нь тодорхой тул ганц Батзоригоор туг дархиад өнгөрөхгүй шүү олон гишүүд сайд нарыг хамтад нь хариуцлага тооцвол жинхэнэ шударга ёсонд нийцнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж