Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.Батзоригийн хэргийг прокурорт шилжүүлжээ

ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий УИХ-ын гишүүдийн хэргийг АТГ болон Цагдаагийн ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгасан билээ. ЖДҮХС-аас зээл авсан хэрэгтэй холбоотойгоор нийт 114 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хэргийг тусгаарлаж, түүнийг яллагдагчаар татаад байсан юм. Тэгвэл түүнийг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар долдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Одоо түүний хэргийг прокурор хуульд заасан хугацааны дагуу хяналт явуулж, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх аж.

Хэргийг сануулбал, Б.Батзоригийг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөгийн үнэтэй мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Харин түүнтэй хамт ЖДҮХС-д эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэргийг тусгаарлан шалгаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж