Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна | News.MN

Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

Нийслэл өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долдугаар сарын 29-ноос наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сар дадлагаар ажиллах боломжтой

Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залууст туршлага олгох үүднээс НЗДТГ-ын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлэхээр боллоо. Ажил идэвхтэй хайж байгаа иргэд болон оюутан залуусыг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сарын хугацаатай дадлага хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөд байна. Түүнчлэн дадлагын хугацаанд тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байвал үргэлжлүүлэн төрийн албанд ажиллуулах боломжтой боллоо.

Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмантай уулзаж, Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээн засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дагуул хотуудыг байгуулах тал дээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртэлх орчин болон Дамбадаржаалин хийд, Хамбын овооноос Гүнжийн нуур хүртэлх орчин, Баянхошууны хийд зэрэг Улаанбаатар хотын гэр хороолол дунд байрлах шашин соёлын өвийн дурсгалт газруудыг сэргээж, аялал жуулчлалын бүс болгон тохижуулж, хөгжүүлэх, мөн ойр орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орлогод нийцсэн орон сууцаар хангах боломжтой талаар талууд хэлэлцэв.

С.Амарсайхан: Төлөвлөгөөт хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй компанитай нийслэл дахин хамтран ажиллахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр очиж ажиллалаа. Гүүрийн барилгын ажил удаашралтай, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанаасаа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж, гүйцэтгэгч, захиалагч, зөвлөх компанийн удирдлагуудад хандан хийж буй ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, өдөр, шөнийн ээлжээр түргэн шуурхай ажиллахыг Хотын захирагч С.Амарсайхан санууллаа. Түүнчлэн тус гүүрийн барилгын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Ростов ХХК-ийн удирдлагуудад хандан гүүрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол нийслэл дахин хамтран ажиллахгүй. Хар жагсаалтад багтаах болно гэдгийг мөн сануулав

Автобусны яндангаас хаягдах тортгийг шүүж, цэвэршүүлэх зориулалттай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (Diesel Particulate Filter) суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг 2017-2019 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дуусаж байгаа аж. Уг төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж,  дизелийн тортгийн шүүлтүүр DPF (MoCobee CT-3 загвартай) болон иж бүрдлийг өглөө. Тортгийн шүүлтүүр нь дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн яндангаас гарах их хэмжээний тортгийг шүүж, агаарт хаягдах утааг цэвэршүүлэх зориулалттай систем юм байна.

Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан.Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөллөө.

Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын тухай хэлэлцэв. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, нийгэм хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт  чухал ач холбогдолтой юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг дэмжлээ.

Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Япон улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико тэргүүтэй хүмүүстэй  уулзлаа. Уулзалтаар Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, менежмент, “Харгиа” цэвэрлэх байгууламж, 10.000 программист төсөл болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос эхлэн бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг Хотын Захирагч үүрэг болгов

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 арга хэмжээг төлөвлөснөөс 60 хувийн биелэлттэй явж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зөвлөлийн хуралдаанд танилцуулав. Түүнчлэн УБЗАА-наас 2019-2020 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан нийт 42 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ус дулаан дамжуулах төв, НЗЗ-ны I, II, III байрны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр нь авч үзвэл цахилгаан дулааны эх үүсвэр болох Амгалан, II, III, IV ДЦС-ууд дунджаар 58.5 хувь, инженерийн хангамжийн байгууллагууд 64.5 хувь, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрууд 62.3 хувь, дүүргүүд 55 хувийн биелэлттэйгээр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dulmaa 2019-08-06 64.119.24.29

11 r horoololor r duuren graj contener ,Boon jorlon hurdan buulgaajeee, hudlaa yaraiad L bh yumaaa

Avatar

зочин 2019-08-06 66.181.188.97

ЗӨВӨӨ ЗӨВ ИХ ОРОЙТСОН Ч ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж