Хүчит бөхийн хоёрын даваа аймаг, цэргийн цолтой бөхчүүдээр үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхэллээ. Зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Билэгжаргалтай, аварга О.Балжиннямтай Хантайшир дэвжээний залуу бөх Гаждамба, улсын аварга С.Мөнхбаттай, Увс нуур дэмжээний бөх Тамир, улсын аварга Г.Эрхэмбаяртай Увс нуур дэвжээний бөх Жамъяансүрэнтэй, улсын арслан Д.Ганхуягтай Сүлд спорт дэмжээний бөх, сумын заан Төмөрхүлэг, улсын арслан Х.Мөнхбаатартай Дундговь аймгийн сумын заан Амарбаяр, улсын арслан Б.Ганбаттай Алдар спорт хорооны бөх Амарсанаа, улсын арслан Н.Батсуурьтай Булганхангай дэвжээний бөх, сумын заан Батдорж нар оноолт тааран барилдаж давсан юм.
Харин Монгол Улсын гарьд М.Баяржавхланг сумын заан Д.Цэрэнтогтох хоёрын даваанд өвдөг шороодуулж наадамчин олны таавар эвдэгдлээ. Ингэснээр хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Маргааш 9:30 цагаас хүчит бөхийн барилдаан гурвын даваагаар үргэлжилнэ.
Л.ХАЛИУ