“Coal Mongolia-2019” ирэх сарын 5, 6-нд болно

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

“Coal Mongolia-2019” ирэх сарын 5, 6-нд болно

“Coal Mongolia-2019” ирэх сарын 5, 6-нд болно

Монгол Улс энэ онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортод гаргаж, төсвийн орлогыг нэг их наяд төгрөгөөр зузаалахаар болсон билээ. Экспортын хэмжээгээ хамгийн өөдрөг тооцоолсон 2019 оны хувьд коксжих нүүрсний зах зээлийн үнэ биднийг ивээсээр буй.

Энэхүү тааламжтай цаг хугацаа хэр урт настайг “Coal Mongolia-2019” олон улсын чуулга уулзалтаар салбарынхан хэлэлцэх гэж байна. Тодруулбал, нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том платформ болж ирсэн чуулга уулзалтаар зах зээлийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон хэд хэдэн томоохон судалгааг танилцуулах ажээ.

Ес дэх удаагийн чуулга уулзалт энэ удаад “Өрсөлдөөнд манлайлъя” уриа дэвшүүлсэн. Чуулга уулзалтын хоёр дахь хэсэгт нүүрсний зах зээлийг бүхэлд нь шинжлэх юм. Тухайлбал, Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн 2019-2020 оны төлөв байдлыг чуулга уулзалтад оролцогчдод толилуулахаас гадна Хятадын коксжих нүүрсний зах зээлийн дүн шинжилгээг энэ үеэр хуваалцах юм байна.

“Coal Mongolia-2019” чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй Хятадын Нүүрсний тээвэр, худалдааны ассоциацийн төлөөлөл гангийн зах зээлийн ойрын ирээдүйг зураглах бол судалгааны томоохон агентлаг болох S&P Global Platts-ийн шинжээч Ази, Номхон далайн металлургийн нүүрсний зах зээлийг эрэлт, нийлүүлэлтийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бүхий судалгаагаа хэлэлцүүлэхээр болжээ.

“Coal Mongolia-2019” чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 5, 6-нд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж