Хойд Солонгос дахин пуужин харвалаа | News.MN

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгосын эрх баригчид сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нийт дөрвөн удаа пуужин харвалаа. Тус улсын энэхүү үйлдлийг АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж байгаагийн илрэл гэж тайлбарлаж байна.

Хамгийн сүүлд өнөөдөр өглөө /2019.08.06/ тус улсын зүүн эрэгт орших Өмнөд Хванхэ мужаас хоёр пуужин харвасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт өчигдөр буюу даваа гаригт эхэлсэн юм.

Хоёр улс жил бүр хамтарсан цэргийн сургуулилт хийдэг ч энэ нь Америк, Өмнөд Солонгосын удирдагчидтай хийсэн хэлэлцээрийг зөрчиж байна гэж Хойд Солонгосын гадаад хэргийн яам үзжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хойд Солонгос дахин ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасан байж магадгүй байна. Пуужингууд 450 орчим км ниссэн гэж Японы “Kyodo” агентлаг мэдээлэв.

Эх сурвалж:KYODO

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-08-06 202.179.24.159

Эрийг бүү бас гэж энэ Залуу Удирдагч тийм ч амархан хоол биш байх өө АНУ Япон Өмнөд Солонгос гээд Солонгосын хойгийг хэсэгтээ Амар байлгахгүй байлгүй дээ Сансандаа хүрч байж л зогсох Хүн дээ Цөмийн зэвсэгтэй Улс гүрэн гэдэг чинь ийм л Сүр хүчтэй байх юм дөө

Avatar

Ukaa 2019-08-06 122.201.21.90

Odoo dahin harvah puujin baigaa yu?

Avatar

Зочин 2019-08-06 66.181.186.192

Хамаг пуужингаа харваад дуусгах нээ янз нь

Avatar

Зочин 2019-08-06 202.131.245.243

Чам шиг хоосон гуйлгачин биш. Үйлдвэрлээд л гаргадаг болчихсон.

Avatar

зочин 2019-08-06 202.9.43.35

Санаа зоволтгүй ээ .Юу л байна муу цаасан пуужин л байна . ха ха

Avatar

Зочин 2019-08-06 202.131.245.243

Цаасан пуужин 450 км нисдэг болоо юу, гуйлгачаан?

Avatar

Зочин 2019-08-06 133.41.91.83

202.131.245.243 хийх юмаа олж ядсан хэрүүлч хар гуйлгачин бэ энэ. Жинхэнэ гуйлгачин чинь өөрөө л байна даа харин.

Avatar

Зочин 2019-08-06 192.82.65.167

mongolchuud gants puujinchgui guilgachin

1 1
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж