Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгос дахин пуужин харвалаа

Хойд Солонгосын эрх баригчид сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нийт дөрвөн удаа пуужин харвалаа. Тус улсын энэхүү үйлдлийг АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж байгаагийн илрэл гэж тайлбарлаж байна.

Хамгийн сүүлд өнөөдөр өглөө /2019.08.06/ тус улсын зүүн эрэгт орших Өмнөд Хванхэ мужаас хоёр пуужин харвасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт өчигдөр буюу даваа гаригт эхэлсэн юм.

Хоёр улс жил бүр хамтарсан цэргийн сургуулилт хийдэг ч энэ нь Америк, Өмнөд Солонгосын удирдагчидтай хийсэн хэлэлцээрийг зөрчиж байна гэж Хойд Солонгосын гадаад хэргийн яам үзжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хойд Солонгос дахин ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасан байж магадгүй байна. Пуужингууд 450 орчим км ниссэн гэж Японы “Kyodo” агентлаг мэдээлэв.

Эх сурвалж:KYODO

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж