ОХУ-ын Красноярскын хязгаарын Ачинск хотод зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Тус агуулахад 40 мянга орчим танк болон их бууны сум хадгалагддаг байна. Агуулахаас 20 км-ын радиус дотор амьдардаг 11,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр их хэмжээний төмрийн хэлтэрхий цацагдсан нь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэжээ
Мөн Ачинск хотын 100,000 оршин суугчид нүүхэд бэлэн байх чиглэл өгсөн байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар 10 секунд тутамд дараалсан дэлбэрэлтүүд одоо ч болж байгаа гэнэ. Үүнээс гадна ойр орчмын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоогоод байгаа аж.
Эх сурвалж:TASS
Холбоотой мэдээ