Тавантолгой IPO гаргах охин компанитай болжээ | News.MN

Тавантолгой IPO гаргах охин компанитай болжээ

Тавантолгой IPO гаргах охин компанитай болжээ

Тавантолгой IPO гаргах охин компанитай болжээ

Засгийн газраас  “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай 279-р тогтоолыг баталсан. Энэ тогтоолд Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсгийг эзэмшиж, түүнийхээ 30 хувийг гадаад зах зээлд IPO гаргах эрх мэдэл бүхий охин компани байгуулахаар тусгасан байна.

УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд IPO ямар хөрөнгийн бирж дээр гаргах, цаашид ямар арга хэмжээ авах гээд олон жил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү охин компани байгуулах юм байна. Олон улсын жишгийн дагуу IPO хийх компани нь олон улсын стандартын дагуу, ямар хэмжээнд, ямар үйл ажиллагаа явуулах зэрэг бүрэн эрх мэдэл бүхий компани байх аж. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 70 хувиа өөрөө эзэмшиж, охин компани нь 30 хувийг эзэмших бус хөрөнгийн биржид гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох зуучлалын үүрэг гүйцэтгэх компани байхаар зохион байгуулахыг Д.Сумъяабазар сайдад даалгажээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  өмнө нь энэ талаар тайлбарлахдаа,  “Одоо байгаа компаниараа хөрөнгийн бирж дээр гарна гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байгаа. Түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид үйлдвэрлэлийн нөөцүүдээ тооцоолоод ТЭЗҮ-ээ үндэслэн олборлолт хийж байна. Бусад ордууд хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах нь эрсдэлтэй. Тийм учраас баруун, зүүн Цанхийн аль нэг нь охин компани хэлбэрт орж байж хөрөнгийн биржид гаргах нь зүйтэй хэмээн салбарын сайдын хувьд үзэж байгаа. Нэг дор бөөнөөр нь гаргах уу эсвэл нөөцөө өсгөөд хөрөнгийн үнэлгээгээ үе шаттай хийгээд явах уу гэдэг дээр зөвлөлдсөн. Нийт найман тусгай зөвшөөрлийнхөө биш зөвхөн зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэхээр болсон. Охин компани байгуулах асуудлыг 2018 оны ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулаад зөвшөөрлөө авчихсан. Одоо Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” гэжээ.

Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг зах зээл дээр гаргах ажлыг эрчимжүүлэх үүднээс охин компани байгуулж, түүний бүтэц удирдлагыг яаралтай томилохыг салбарын сайдад нь үүрэг болгоод буй. Тус охин компанийг хэн удирдах, үйл ажиллагаа хэзээнээс эхлэх талаар одоогоор ямар нэг шийдвэр гараагүй ч Х.Наранхүү томилогдож магадгүй гэсэн бор шувуу зарим хэвлэлээр явж буй. Гэвч албаныхны хэлснээр албан ёсоор ТУЗ-аас IPO гаргах охин компанийн удирдлагыг томилоогүй гэдгийг хэллээ.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-06 202.21.96.212

НААДАХ ЧИНЬ БҮТЭХГҮЙ, ОХИН КОМПАНИ БАЙГУУЛЖ ТӨРИЙН ЗАРДЛЫГ ӨСГӨХ ЗАМААР МӨНГӨ Ш А А Х ГЭЖ БУЙ БИЗ СОНГУУЛИАС ӨМНӨ. НААД IPO ЧИНЬ БҮТЭХГҮЙ. 2020-2024 ОНЫ ИХ ХУРАЛ, ЗАСГИЙГ ГАЗАР РУУ Л ШИЛЖИНЭ. ГАРГАХ БАЙСАН БОЛ ГАРГАЧИХ ЦАГ ХУГАЦАА БАЙСАН. ЧАДАХГҮЙ ТА НАР

Avatar

aaaaaaaaa 2019-08-06 66.181.170.73

naranhuu shdeee

Avatar

уншигч 2019-08-06 103.206.195.230

СУМЬЯАБАЗАР САЙД ОДОО Л ЗӨВ ГАРГАЛГАА ГАРГАЖ АЖИЛЛАХ НЬ ДЭЭ

Avatar

Sss 2019-08-06 66.181.181.106

Zyyn Tsankhiig 5 tolgoi kompanias salgaj China d zarna gsn yg! Uchir ni 5 tolgoin khuvitsaa ezemshigch ard tymnees kholduulj bgaa ni! Sumya mini chaddagaar ni nogoo yrjliin tomor zamaa yarisan ni deer! IPO khiikhed chinii tarkhi jijigdene! Yadakhdaa Sankhyygiin kom togsson bol tailan balansiig kharskh bkh! Angli khel ch bkhgyi baij arai l shunaltsi bachka yumaa! Dur eznee golokhgyi Dund chomog syyjee gej!!!!

Avatar

Зочин 2019-08-06 182.160.1.185

Түй чоорт, Таван Толгой гэж хичнээн их ярих юм бэ? Төр яагаад ч Айпо хийж чадахгүй, М Си Эс-т өгчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-06 202.55.180.58

өөрөө биш охин нь IPO гаргахаар ГХО итгэх үү. тэгээд ч хуримтлагдсан цэвэр ашигийн тодорхой хувийг НООГДОЛ АШИГ хэлбэрээр тараахаас татгалзсан ийм луйварчин ХХК д ХО хийх хүн байхгүй

Avatar

Зочин 2019-08-06 202.72.245.203

охин компани нь зуучлах л үүрэгтэй гэсэн байна. тэгэхээр охин компанийн нэр дээр хувьцаа гаргахгүй гэсэн үг. гэхдээ илүү дамжлага л юм шиг

Avatar

Зочин 2019-08-06 66.181.170.73

төрийн эрхэнд гарч сайдын суудалд хүрч улсын хөрөнгийг зарж хөлжиж хүчирхжихийг бодох болсон өнөөгийн залуус ичиг ичиг

Avatar

Zarsantai yalgaagui 2019-08-06 192.82.64.83

Shuud l 30%-iig zarna gesen ug dee. Huvitsaa ezemshigchdiin sanalguigeer shiidsen bol huchingui. Hurungu oruulaltyn geree baiguulahad Ih hural n oroltsood baisan sanagdana. Ene asuudlyg buur l nuhatstai avch heleltseh bailgui dee.

Avatar

Зочин 2019-08-06 103.229.120.188

Битгий санаа зовоо. Нүүрсний худалдааны арвин туршлагатай болсон Монгол улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж