Их насны морьд эргэлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

Хүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан гарааны зурхайгаас эргэлээ.  Их насанд нийт 321 морь бүртгүүлснээс нэг морь нэмж бүртгүүлсэн бол хоёр морийг хэмжилт хийж хассан байна.

Их насны морьдын уралдаанд  улс, бүсийн наадмын хоёр айрагт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал ,  улс, бүс, “Их хурд” наадмын  таван түрүү, нэг айргийн эзэн Ховд аймгийн Чандмань сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Батчулууны Ерөөлтийн зээрд  халзан зэрэг шандас хурдан хүлгүүд оролцож буй юм.  
 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж