Ливийн өмнөд нутгийн Мурзук хотод Ливийн цэргийн хүчний нисгэгчгүй онгоцны цохилтод 43 иргэн өртөж, амиа алдсан талаар орон нутгийн албаны хүн Даваа гаригт мэдэгдэв.
Энэ нь Ливийн үндэсний армиас Халифа Хафтарт өнгөрсөн зургадугаар сард нийслэл Триполи хотын захын цагдан хорих төвд цохилт өгч, 44 цагаачийг хөнөөсний хариуд үзүүлж буй хоёр дахь томоохон агаарын цохилт аж. Ливийн үндэсний арми өнгөрсөн Ням гаригийн орой Мурзукт өгсөн цохилт нь энгийн иргэд рүү чиглэсэн гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна.
Триполийн засаг захиргаанаас Халифа Хафтарын эсрэг өгсөн цохилтын улмаас Мурзукт хэдэн арван хүн бэртэж, амиа алдсан гэж мэдэгджээ. Тус хотын захиргааны зөвлөлийн гишүүн Мохамед Омар “Ройтерс” агентлагт утсаар ярилцлага өгөхдөө “Агаарын цохилтын улмаас 43 хүн амиа алдаж, 51 хүн шархадсан” хэмээн мэдээлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ